2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер болон Ютагийн их сургуулийн мэс заслын дэд профессор, Глобал мэс заслын төвийн үндсэн багш бөгөөд Монголд мэс заслын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн төлөөлөгч доктор Жэйд Нунез нарыг ШУТИС-ийн захирал Т.Намнан хүлээн авч уузлаа.
Уулзалтаар Юта муж болон Ютагийн их сургуультай хамтран ажиллах, харилцан багш, оюутан солилцох, дадлагат хамруулах, хамтарсан судалгаа хөгжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалт нь 2024 оны 9 дүгээр сард Юта мужийн сенатын тэргүүн, Юта мужийн амбан захирагч, Ютагийн их сургуулийн ерөнхийлөгчийн Монгол улсад хийх албан айлчлалын урьтал болж байгаагаараа онцлог бөгөөд уг айлчлалын үеэр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах, хамтын ажиллагааны тодорхой төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
ЖАЙКА байгууллагын ХАА, шим тэжээлийн ахлах зөвлөх Накада.Ш-ийн “Японы ХАА ба хоршооны туршлага” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулав
“Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори” байгуулах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо
“Оюутны хавар-2024” тайлан тоглолт амжилттай болж өндөрлөлөө
ГУУС-ийн доктор (Ph.D) Б.Ишмэндийн нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний 50 дахь бага хурал
Үндэсний НОМЫН БАЯР арга хэмжээ 2024.05.17-2024.05.19-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв