"ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадыг ШУТИС-ийн хүндэт профессор, доктор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгон 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
"ГЕОДЕЗИ 2024" улсын олимпиадад “Геодези” хөтөлбөрөөр суралцдаг, геодезийн шинжлэх ухааныг судалдаг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Үндэсний техникийн их сургууль, Төмөр Замын Дээд сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Рояаль Олон Улсын Их Сургууль, ШУТИС-ийн Коосен зэрэг 9 их, дээд сургуулийн 24 багийн 144 оюутан 32 багшийн удирдлага дор оролцлоо.
Олимпиадыг дараах байгууллагууд ивээн тэтгэн, хамтран зохион байгууллаа. Үүнд:
ШУТИС-ийг 2001 оны Геодези, сансрын геодези хөтөлбөрөөр төгссөн төгсөгчид.
Олимпиадыг агуулгын хүрээнд “Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар эзэмшилт” зэргээс нь хамааруулан 2 түвшинтэй зохион байгуулж I түвшинд 20 баг, II түвшинд 4 баг оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьлоо.
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” олимпиадын “I түвшин”-ний ангилалд 20 баг өрсөлдсөнөөс:
1-р байранд ҮТИС-ийн “Огторгуй-2” баг
2-р байранд ТТДС-ийн “Огторгуйн хэмжигчид” баг
3-р байранд ШУТИС –ийн “Surveyor ninja’s” баг
“II түвшин”-ний ангилалд 4 баг өрсөлдсөнөөс:
1-р байранд ШУТИС-ийн “Daizo” баг
2-р байранд ШУТИС-ийн “Land administration” баг
3-р байранд ШУТИС-ийн “Synergy” баг тус тус шалгарав.
Геодезийн олимпиадын даалгаварт:
Олимпиадын мэдээ, фото дурангаар
ГХС-ийн “Багш, ажилтан, төгсөгчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн” амжилттай өндөрлөлөө
“Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн нээлт боллоо
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дугаар хурал амжилттай боллоо
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо