Хийж гүйцэтгэдэг ажлууд

СНББА нь vндсэн чиг vvргийн дагуу дараах ажлуудыг хийж байна.

 

ШУТИС-ийн хэмжээнд баримтлах Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулан мөрдөн ажиллаж байна.

Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлж буй мэдээ, тайлан, судалгааг нэгтгэж, холбогдох шинжилгээ дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Төсөвт байгууллагын  нягтлан бодох бүртгэлийг олон  улсын стандартад нийцүүлэх тухай батлагдсан аргачлалын дагуу төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого, дансны нэгдсэн заавар, санхүүгийн тайланг гаргаж байна.

ШУТИС-ийн удирдлагын нэгдсэн системийн дэд хэсэг болох нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн санхүүгийн мэдээллийг боловсруулах, программын хэрэглээний явцад хийх шаардлагатай сайжруулалтыг цаг тухай бүр хийсээр ирлээ.

2016 оны санхүүгийн тайланд “Эс Эн Ди Аудит”-аар хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ирлээ. 2017 оны санхүүгийн тайланд “Хүлэгт хүннү” аудитын байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэж санхүүгийн зөрчилгүй дүгнэлт гарч бидний ажлыг үнэлж дүгнэлт хийсэн.