ШУТИС-ийн хүндэт цол олгох журам /2003/

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн

2003 оны 01 сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ 

НЭГ. ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ

Ерөнхий зүйл

Олон улс ба Монгол улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтдэд хүндэт доктор цол олгоно.

Хүндэт цолны тодорхойлолт

ШУТИС-ийн Хүндэт доктор цол бол ШУТИС-ийн тэргүүн дээд шагнал юм.

Хүндэт цол олгох салбар

ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь чиглэлээр олгоно. Үүнд:

-  техник технологийн

-  менежментийн

-  хүмүүнлэгийн

-  хэл шинжлэлийн

-  байгалийн ухааны 

Хүндэт доктор цолны болзол

ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг дараахь болзол хангасан гадаад, дотоодын хүмүүст олгоно. Үүнд:

-       Дэлхий дахины хэмжээнд гавъяатай үйл хэрэг бүтээсэн

-       Шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан

-       Үндэсний үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан

-       Дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлд онцгой хувь нэмэр оруулсан

-       ШУТИС-ийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан 

Хүндэт доктор цол олгох

Санал гаргах:

-       Төр засгийн урилгаар айлчилж буй нэр хүндтэй төрийн тэргүүн, өндөр албан тушаалтны хувьд төр засгийн холбогдох байгууллагаас гаргасан санал

-       Манай оронд айлчлахаар төлөвлөж буй өндөр албан тушаалтны талаар ШУТИС-ийн удирдлагаас гаргасан санал

-       Нобелийн шагналт эрдэмтэд, нэрт хүмүүс, ШУТИС-д бодитой хувь нэмэр оруулсан гадаадын хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудаас гаргасан санал

-       Монгол улсын нэр хүнд бүхий төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэд, бизнесийн хүрээний хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудаас гаргасан санал

Дээрх жагсаалтын нэгдүгээрээс бусад тохиолдолд саналыг нэг сарын өмнө гаргана. 

Саналыг хэлэлцэх:

Хүндэт доктор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

-       Тухайн нэр дэвшигчийн товч намтар

-       Товч танилцуулга

-       Үндэслэл

Хүндэт доктор цол олгох талаар Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд ирсэн саналыг нягтлан үзээд дараа нь Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцэж, ил санал хураалтаар шийдвэр гаргана. Хүндэт доктор цол олгох талаархи шийдвэрээ Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулна.

Эрдмийн зөвлөлийн нэг хурлаар зөвхөн нэг нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Эрдмийн зөвлөлийн гишүүд оруулсан саналыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. 

Хүндэт цол олгох ёслолын ажиллагааны дэг

Хүндэт цол олгох ёслолын ажиллагааны дэг дараахь маягтай байна.

-       Нээлт

-       Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг танилцуулах, проректор

-       Хүндэт докторыг танилцуулах, ректор

-       Хүндэт докторт цолны өмсгөл өмсгөж, диплом гардуулж, медаль зүүж өгөх, ректор

-       Хүндэт докторт хадаг, мөнгөн аягатай сүү барих

-       Хүндэт докторт цэцэг барих

-       Хүндэт докторт баяр хүргэж профессор үг хэлэх

-       Хүндэт доктор үг хэлэх

-       Хаалт

-       Дурсгалын зураг авахуулах 

Хүндэт докторын намтар, ёслолын ажиллагааны урилга, хөтөлбөрийг өнгөтэйгээр хэвлэж тараасан байна.

Хүндэт докторын цолны хүндэтгэл                                                                                                        ШУТИС-ийн Хүндэт доктор гадаадын иргэн дараах хүндэтгэл хүртэнэ.

-       ШУТИС-ийн нэрийг гадаадад сурталчлах, таниулах эрхтэй

-       ШУТИС-ийн нэрийг өөрийн нийтлэлд ашиглах

-       ШУТИС-тай гадаадын байгууллага, сонирхогч этгээдийг холбож өгөх

ШУТИС-ийн Хүндэт доктор Монгол улсын иргэн дараахь хүндэтгэл хүртэнэ.

-       ШУТИС-ийн сурталчлах, таниулах, холбоо хэлхээ тогтооход туслах эрхтэй.

-       Хүндэт доктор бол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн насан турш байна.

-       ШУТИС-иас жилд нэг удаа тэтгэлэг авна. Тэтгэлэгийн хэмжээг ректорын  зөвлөлөөр тогтоож баталж байна. Энэ хүндэтгэл төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй.

Хүндэт доктор цол олгох хязгаар

ШУТИС-иас жилд 3-аас илүүгүй Хүндэт доктор цол олгоно. Их сургуулийн төсөвт жил бүр тусгаж байна. Монгол улсын иргэнд 2 жилд 1-ээс илүүгүй олгоно. 

ХОЁР. ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ

Ерөнхий зүйл

Тус сургуулийг болон тухайн салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэд, бизнесмен, тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт Хүндэт профессор цол олгоно.

Хүндэт цолны тодорхойлолт

ШУТИС-ийн Хүндэт профессор цол бол ШУТИС-ийн дээд шагнал юм.

Хүндэт профессор цол олгох салбар

ШУТИС-ийн Хүндэт доктор цолыг шинжлэх ухааны бүх чиглэлээр олгоно.

Хүндэт профессор цолны болзол

ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг дараах болзол хангасан гадаад, дотоодын хүмүүст олгоно. Үүнд:

-       Тухайн шинжлэх ухааны салбарыг тус сургуульд хөгжүүлж, шавь сургууль үүсгэсэн.

-       Тухайн шинжлэх ухааны салбараар үндэсний эрдэмтэн, судлаачид бэлтгэсэн.

-       Тус сургуулийн хөгжилд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан.

-       Тус сургуульд 30 жилээс дээш жил багшилсан, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр  оруулсан.

Хүндэт профессор  цол олгох

Санал гаргах:

-       Манай оронд айлчлахаар, ажиллахаар төлөвлөж буй гадаадын нэрт судлаач нарын талаар ШУТИС-ийн удирдлагаас гаргасан санал

-       ШУТИС-ийн хөгжилд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад дотоодын хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс гаргасан санал

-       Тус сургуульд олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн талаар ШУТИС-ийн удирдлага, салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс гаргасан санал

-       Саналыг Эрдэм шинжилгээ, технологийн проректорын албанд Эрдмийн зөвлөлийн хурал болохоос нэг сарын өмнө ирүүлнэ.

Саналыг хэлэлцэх:

Хүндэт профессор цол олгох саналыг гаргасан этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

-       Тухайн нэр дэвшигчийн товч намтар

-       Товч танилцуулга

-       Үндэслэл

Хүндэт профессор цол олгох талаар ирсэн саналд Эрдэм шинжилгээ, технологийн проректорын алба магадлан хийж, зохих шаардлага хангасан гэж үзвэл Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлөөр авч хэлэлцүүлж, холбогдох шийдвэр гаргуулна. Шийдвэрийг ректорын зөвлөлийн хуралд Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга танилцуулж шийдвэрлүүлнэ. Ректорын зөвлөлийн гишүүд оруулсан саналыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ.

Тайлбар: Шаардлагатай үед гадаадын иргэнд хүндэт профессор цол олгох саналыг ректор, эрдэм шинжилгээ, технологийн проректор, ЭШДГ-ын дарга, Эрдмийн ба Хүндэт цолны зөвлөлийн дарга нар хэлэлцэж, шуурхай шийдвэр гаргана.

Хүндэт профессор цол олгох үйл  ажиллагаа

Ректоратын зөвлөлийн хурал дээр цолыг гардуулна.

-       Нээлт

-       Ректорын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах, проректор

-       Хүндэт профессорыг танилцуулах, проректор

-       Хүндэт профессорт диплом гардуулах, ректор

-       Хүндэт профессорт хадаг, мөнгөн аягатай сүү барих

-       Хүндэт профессорт цэцэг барих

-       Хүндэт профессорт баяр хүргэж үг хэлэх

-       Хүндэт профессор үг хэлэх

-       Хаалт

Хүндэт профессорын танилцуулга, ёслолын ажиллагааны урилга, хөтөлбөрийг хэвлэж тараана.

Хүндэт профессор цолны хүндэтгэл          

ШУТИС-ийн Хүндэт профессор гадаадын иргэн дараахь хүндэтгэл үзнэ.

-       ШУТИС-ийн нэрийг гадаадад сурталчлах, таниулах эрхтэй

-       ШУТИС-ийн нэрийг өөрийн нийтлэлд ашиглах

-       ШУТИС-тай гадаадын байгууллага, сонирхогч этгээдийг холбож өгөх

ШУТИС-ийн Хүндэт профессор Монгол улсын иргэн дараахь хүндэтгэл үзнэ.

-       ШУТИС-ийг сурталчлах, таниулах, холбоо хэлхээ тогтооход туслах эрхтэй.

-       Бүтээлээ хэвлүүлэхэд 1 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Хүндэт профессор цол олгох хязгаар                                                                                                          ШУТИС-иас жилд 20 хүртэл хүмүүст /үүнээс гадаадын иргэнд 10 хүртэл/ хүндэт профессор цол олгоно. Сургуулийн төсөвт жил бүр түүний зардлыг тусгаж байна.