Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглэнэ.

Уул уурхайн инженерийн сургууль “МАПТЕК ВУЛКАН” програмын лабораторитой боллоо


Нийтэлсэн | 2013 04 09 15:21:04

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын сургалтад зориулан Австралийн МАПТЕК компанийн монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай Ти Экспертс ХХК-аас 1,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий геологийн 3D хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлтийг хийхэд зориулагдсан 15 ширхэг ВУЛКАН цогц програм хангамжийг бэлэглэв. Лабораторийн нээлт 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хичээлийн 5 дугаар байранд боллоо. Ёслолын ажиллагаанд УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, ЭЗХ-ийн тэргүүн проректор Д.Батчулуун болон УУИС-ийн профессор багш нар, Австрали улсын ерөнхий консул Тони Берчилл, “Ай Ти Экспертс” ХХК-ийн захирал А.Мөнх-Бадрал нар оролцлоо. Тус лаборатори нээгдсэнээр уул уурхайн мэргэжлийн оюутнууд уурхайн төлөвлөлт, загварчлал, нөөцийн тооцоог орчин үеийн програм дээр хийх мэдлэг, чадвар, дадалтай төгсөх боломжийг олгож байна. Цаашлаад УУИС-н төгсөгчид ВУЛКАН програм хангамжийг сурч, эзэмшсэнээр олон улсын хэмжээний томоохон төслүүд дээр ажиллах боломж нөхцлүүдээр хангагдаж байна. ВУЛКАН програмыг Оюу Толгой төсөл 2010 оноос хойш ордын нөөц, геологийн 3 хэмжээст загварчлал, далд yypxайн төлөвлөлтөө хийхэд ашиглаж байна. Уг програм нь хайгуулын ажлаас нөхөн сэргээлт хүртэлх уул уурхайн бүхий л үе шатыг төгс гүйцэтгэх боломжтой юм.

Уг програм нь орд газрын геологи хайгуулын шатны үйл ажиллагаанаас эхлээд ашигт малтмалын биетийг загварчлах, тэдгээрийн геометр зүй тогтолыг тогтоох, нөөц тооцоолох, ордыг ил болон далд аргаах ашиглах төсөл, загварчлал хийх, уулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлт хийх зэрэг геологи, уул уурхайн бүхий л ордийн ажлуудад өргөн хэрэглэгдэх програм аж. Энэ нь сүүлийн үеийн уул уурхайн салбарын хамгийн шинэлэг програм хангамж бөгөөд дэлхийн олон орны уул уурхайн салбарынхан хэрэглэдэг аж. Мөн манай орны хувьд “Оюу Толгой”, “Пийбоди Энержи” зэрэг байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж  байгаа.

 

ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв:

 Австралийн МАПТЕК компанийн ВУЛКАН програмын лабораторийг албан ёсоор нээж өгч байгаад туйлын баяртай байна. Зураг төсөл, тооцоололт хийдэг, уул уурхайн моделийг зохиодог лицензтэй 15 ширхэг програм хангамжийг бэлэглэж манай сургуульд маш том хөрөнгө оруулалтыг хийж байна. Тус байгууллага нь манай сургуультай хамтарч ажиллаж буй Австралийн дөрөв дэх компани болж байна. Бид өмнө нь “Gemcom”, “Micromine” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж оюутнуудад маань хөрөнгө оруулалтийг хийж байсан. Өнөөдрийн энэхүү лаборатори нь орчин үеийн инженер, техникийн ажилтнууд бэлтгэж гаргахад  маш том ач холбогдолыг өгч байна.  Инженерүүдийг энэхүү програм дээр сургаж, ашиглаж чаддаг болгох нь нэн чухал байгаа. Энэхүү програм нь анх удаа сургалтын зориулалттайгаар гарган бидэнд өгч байна. Оюутнуудад хэрэглүүлэхийн тулд багш нараа бид сайн бэлдэх хэрэгтэй байгаа. Үүнд МАПТЕК компаниийн монгол дахь албан ёсны төлөөлөгч “Ай Ти Экспертс” компани нь хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлэх юм. 

 

Ай Ти Экспертс” ХХК-ийн захирал А.Мөнх-Бадрал:

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд өгснөөрөө монголын оюутнуудад энэхүү програмыг бүрэн эзэмших боломжоор хангаж өгч байна. Дэлхийн уул уурхайн салбарт лицензгүй програм хэрэглэхгүй байгаа. Тиймээс Уул Уурхайн Инженерийн Сургууль лицензтэй програм руу шилжэж байгаа юм. Энэ нь нэг талаараа оюутнуудад маш том боломжийг олгож, шинэ техник технологитой зэрэгцэж, сайн боловсон хүчин бэлтгэгдэх гол үндэс болж өгч буй юм.


НТА

Share |
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
107.22.37.143

Онлайнд 60 зочин байна

Copyright © 2005-2014 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +