Ахмадын зөвлөл

Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилчдыг хүлээн авч дурсамж гардуулав

Их сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй нас тэгширсэн 56 профессор багш, ажилтнуудыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн захиргаа, ахмадын зөвлөл хүлээн авч дурсамж гардууллаа. Арга хэмжээг ШУТИС-ийн Ректор Т.Намнан нээж үг хэлж, нас тэгширсэн багш нарт халуун баяр хүргэлээ. Манай их сургуульд оюутан цагаас эхлэн ажиллаж, багшилж эхэлснээс хойш 20-30 жил ажиллаж байгаа тухай, сургууль хамт олондоо баярлаж явдаг тухайгаа илэрхийлж байлаа. Багш нар эрдмийн зэрэг цол хүртэж, олон сайшаал, шагнал хүртэж явсныгаа дурсан ярив. Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны шагнал “Багшийн гавьяа” одонгоор ахмад багш Ө.Алтансүх, “Боловсролын хүндэт ажилтан” медалиар ШУТИС-ийн гадна, доторх орчныг цэвэр үзэмжтэй байлгаж ирсэн үйлчлэгч С.Энхнаран, А.Урнаа нарыг шагнасныг гардуулан өглөө.

  

  

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Луу жилийн босгон дээр сургуулийнхаа тулгыг тулж, тооныг өргөсөн эрхэм хүндэт Ахмад буурлуудаа ШУТИС-ийн захиргаа, Ахмадын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ректор, профессор Т.Намнан баяр хүргэж үг хэлэхдээ: 2023 онд хийж бүтээсэн ажил төрөл, амжилт бүтээлээсээ танилцуулж урт насалж, удаан жаргахыг ерөөж, сургуулиа хөгжүүлэхэд үнэтэй санал, сургаалаа хайрлахыг хүсэв.

Ахмадын зөвлөл товч тайлан танилцуулж, Ахмадууд санал бодлоо хэлэв.

 

Ректор үг хэлэв.

Хурлын ерөнхий зураг

Бүрэлдэхүүн сургуулиуд өөрсдийнхөө ахмадыг хүлээн авч ярилцав. ГУУС-ийн багш нарын уулзалт ярилцлага

2024-02-03

 

Ахмадын зөвлөлөөс ахмад багш, ажилтныхаа алжаалыг тайлж байгалийн сайхан, түүх дурсгалт газруудаар аялдаг уламжлалтай билээ. Эх орны эрдсийн түүхийн эдийн гол газар болох Оюу толгой, Таван толгойн орд газартай танилцуулах 16 дахь аялал 2023 оны долдугаар сарын 14-19-ний өдрүүдэд аялаад ирлээ.

/Улаанбаатар-Өмнөговь-Шар цав-Ханбогд-Манлай-Цогтцэций-Оюутолгой-Тавантолгой-Ёлын ам- Баянзаг/

 

Ахмадын зөвлөл Д.Чулуун

2023-07-20

 

Нас тэгширсэн багш, ажилчдад хүндэтгэл үзүүлэв

Шинжлэх ухаан, технологийн их сургууль эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хүрч байгаа багш ажилчдадаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ онд нас тэгширч буй 47 хүнийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун нар оролцож нас тэгширсэн багш ажилчдад торгон дээр бичсэн дурсамж үг, ШУТИС-ийн брэнд ноолууран ороолт, алд цэнхэр хадаг өргөн барьж  хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.

  Зураг татах авах бол энд дарна.  

Сар шинийн баярыг тохиолдуулан ШУТИС-ийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас өндөр насны тэтгэвэртээ гарсан багш, ажилчдад XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

 

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, академич, профессор, шинжлэх ухааны доктор Ч.Авдай, газрын захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд,  Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн даамал лам Л.Отгонбаяр, ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун нар оролцож оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

 

Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал болох "Багшийн гавьяа" одонгоор Ц.Цэрэв, О.Хэнмэдэх, Г.Сарантуяа, боловсролын үйлчилгээний ахмад ажилтан тэмдгээр О.Эрдэнэцэцэг, Г.Бурмаа нар тус тус шагнагдсаныг гардуулан өгөв. Монголын ахмад багш нарын холбооны дэргэдэх “Авьяас” хамтлаг урлагийн тоглолт үзүүллээ.

 

Ахмадын зөвлөл

Аяллаар 7 аймаг, 35 сумдын нутаг, Алтай-Хангайн сүрлэг уулс, тунгалаг Толин нуур, олон ястны зан заншил, ажил амьдралтай танилцаж ирлээ. Адал явдалт аяллын агшныг цөөн гэрэл зургаар харуулав. ШУТИС салбар 7 сургуулийн 30 гаран багш ажилчид аялаад ирлээ.

Цамбагарав хайрхны өмнө

Элсэн тасархай

Хяргас нуур. Үзүүрийн булаг

Алтай хот

Ховд хот

Буянт гол

Аяллын зургаас

ШУТИС-ийн Ахмадын зөвлөл. 2022- 07 сар

ШУТИС-ийн 2020 оны аялал, алхалтууд

         “Дэлхийн алхалтын өдөр” 10 дугаар сард тохиож идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор багш, ажилтан, оюутнууд эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй хөдөлгөөн, тогтмол явган аялал хийж  байна.

            1980 аад оноос спортын мастер, профессор Ж.Гэрэлхүү ахлагчтай “Уул ус” клубээс эхэлж, сүүлийн жилүүдэд олон клуб, баг, хэсэг болон хөгжжээ. Тухайлбал их сургуулийн  ахмад багш нарын тойрон аялал, спортын мастер эмч Ч.Ундрал, ахмад багш Д.Төрмөнх ахлагчтай “Тэмүүлэл” клуб, ҮТС, ХШУС, ЭХС, МехТС, ГУУС, ГХС, ЗАА баг, ажилтны холимог баг хамт олон тогтмол алхаж, аялж байна. 2020 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт оршдог Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын хүйтэн, малчин оргилд ШУТИС-ийн МОНХА-ийн мэргэжилтэн, спортын мастер Э.Баярмаа, Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт Тэмүүлэл клуб, Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд, Хэнтийн аймагт байх Төрийн тахилгат Бурхан Халдун, Хэнтийн нурууны ноён оргил, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрхан, Богд хан уулын хамгийн өндөр цэг Цэцээ гүн гэх зэрэг олон авиралт, алхалтыг амжилттай хийж сургуулийнхаа далбааг мандууллаа.

            Цаашдаа манай сургуулийн профессор багш, ажилтан, оюутнууд Ахмадын зөвлөл, клуб, баг, хэсгээс зохион байгуулсан аялал, алхалтад өөрсдийн эрүүл мэндийн төлөө дархлаагаа дэмжиж идэвхтэй оролцохыг “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан уриалж байна.

 

 

Алтай Таван Богдын хүйтэн, малчин оргилд

 

Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдагт

 

Баянхонгор аймгийн нутагт орших мөнх цаст Их Богд      Хэнтийн аймагт байх Төрийн тахилгат Бурхан Халдун

 

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрхан

 

Богд хан уулын хамгийн өндөр цэг Цэцээ гүн

Ахмадын зөвлөл

ШУТИС-ийн ахмад багш, ажилчиддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Ахмадын баяр, Монголын багш нарын баяр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн тулгыг тулж, тооныг нь өргөж, залуу халуун насныхаа эрч хүчээр цог золбоотой ажиллаж, хөдөлмөрлөж, төрөлх сургуулиа хөгжүүлж ирсэн ахмад багш, ажилчиддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ажиллагаанд  ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, холбогдох удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

Ректор Б.Очирбат, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч нар ахмадууддаа хандаж сургуулийнхаа сүүлийн үеийн ололт, амжилт, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Олон улсын ахмадын өдрийн мэндтэй хамтатган өргөн дэвшүүллээ.

 

Энэ үеэр “Эрдмийн зөвлөлийн шагналаар” Д.Ганболд, Д.Дондов, Г.Баярмаа, Ч.Зунгарай, Н.Төмөрбаатар, Д.Гарам-Очир, Ц,Цэен, А.Цэцэгмаа, Х.Цагаан нарын 9 хүн,  “Ректорын нэрэмжит шагналаар” Ш.Гарамжав, Д.Лхагвадорж, Ц.Энхцэцэг, Д.Хорголхүү, Д.Дэлэг, О.Цэцгээ, Д.Алтансүх, Л.Хэнмэдэх, Ц.Цэнджав нарын 9 хүн тут тус шагнагдлаа. Мөн бүрэлдэхүүн  сургуулийн шагналаар шагнагдлаа.

  

   

ШУТИС-ийн ахмадууд  “ХАНГАЙ АЯЛАЛ”-д яваад иржээ

ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс зохион жил бүр зохин байгуулдаг ахмадын аялалд бүрэлдэхүүн найман сургуулийн 25 ахмад багш “ХАНГАЙН АЯЛАЛ” хийгээд иржээ. Тус аялал 7 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд хангайн түүх дурсгалт газар, говь, хангай, хээрийн бүсийн болон дөрвөн аймгийн хил нийлдэг Хөгнө-Тарнайн гол, элсэн тасархайгаас эхэлж эртний Монголын нийслэл эдүгээгийн “Хархорин” Эрдэнэ зуу хийд, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд,  Тамирын гол-Тайхар чулуу, Чулуут хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Өгийнуур, Хөшөө цайдам, Тургийн соёл түүхийн цогцолбор, Уйгарын хаант төрийн хар балгас зэрэг олон газраар явж, байгалийн сайханд амраад ирсэн байна.

 

 

 

 

ШУТИС-ийн Ахмадын зөвлөл

Нас тэгширсэн ахмад нартаа хүндэтгэл үзүүллээ

Жил бүр сургуулийн захиргаа нас тэгширсэн (эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн) ахмадаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Төрөлх сургуультай нас чацуу, бүхий л ажил үйлс, үр бүтээлээ зориулж ирсэн ахмадаа энэ сарын 14-нд сургуулийн захиргаа хүлээн авч хүндэтгэн бэлэг дурсгал, мөнгөн тусламж үзүүллээ.

Захирал проф Б.Очирбат тэдэнд баяр хүргэж сургуулийнхаа ойг хамтдаа өндөр амжилтаар угтацгаая гэв.

Салбарын эрхлэгч проф И.Гончигбат, Д.Оюунцэцэг нар

Нас тэгширэгсэд дурсгалын зураг татууллаа.

 

Сар шинийн өмнө ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Нохой жилээ өндөрлөх гахай жилээ угтах мөчид өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр тус сургуульд ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарсан багш, ажилчдыг хүлээн авлаа.

 

Энэ үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат сургуулийнхаа 60 жилийн ойг угтаж хийж байгаа ажлаа танилцуулж өндөр настнаа өргөн оролцохыг уриалж урт насалж удаан жаргахыг ерөөв. Хүндэтгэлийн ажиллагаанд сургуулийн удирдлагууд бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд настандаа баяр хүргэж мөнгөн тусламж, өдрийн зоог барив. Мөн урлаг соёлын хүмүүс ая дуугаа өргөн барив.

Өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, ахмадын зөвлөл жил бүрийн сар шинийн баярын өмнө өндөр настнаа хүлээн авч хүндэт үзүүлдэг уламжлалтай билээ. Нөхөрсөг хэмээх Шар Нохой жилийн босгон дээр өндөр настнаа 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирал Т.Намнан, Б.Сүхбат болон захирлын зөвлөлийн гишүүд, ШУТИС-иас өндөр насны тэтгэвэрт гарсан 180 гаруй хүмүүс оролцлоо. ШУТИС-ийн Захирал Б.Очирбат өндөр настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж сургуулийн сүүлийн үеийн мэдээлэл өгөв.

Ахмад багш нарын холбооны Алтан-Өлзий одонгоор П.Отгонбаяр, Б.Нямаа, Багшийн гавьяаны одонгоор Д.Очирбат, Г.Нансалмаа, Ахмад зүтгэлтэн тэмдгээр Г.Цэвээндорж, Б.Сарангэрэл, Хүндэт ажилтан тэмдгээр Т.Дугармаа, С.Ногоондарь нар шагнагдсаныг гардуулан өглөө. Мөн ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан арга хэмжээний нэг болох түүхийн номын эхний боть хэвлэлтээс гарч ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн Д.Чулуунд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат гардуулан өглөө.

Мөн Гандан тэгчилэн хийдийн лам ном айлдаж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Энэ үеэр настнууд өдрийн зоог барьж ахмад багш н.Дорж шүүс хөндөж ахмадууддаа барив. Түмэн эх чуулгын дуучин, бүжигчид ая дууны мэндчилгээг дэвшүүлэв.

Ахмадын Зөвлөл

Төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй 53 профессор багш, ажилтнуудыг нарыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат нээж үг хэлж нас тэгширсэн ахмадуудад халуун баяр хүргэлээ. Нас тэгширсэн профессор багш нарт ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, Ахмадын холбооны тэргүүн Д.Чулуун нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгал гардуулав.

Мөн энэ үеэр БуХС-ийн их эмч Б.Энхтуяа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсаныг гардуулан өглөө. 

ШУТИС өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, ахмадын зөвлөл жил бүрийн сар шинийн баярын өмнө өндөр настнаа хүлээн авч хүндэт үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил тахиа жилийнхээ босгон дээр өндөр настнаа 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон ректорын зөвлөлийн гишүүд, ШУТИС-иас өндөр насны тэтгэвэрт гарсан 150 гаруй хүмүүс оролцлоо. Ректор Б.Очирбат өндөр настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж сургуулийн сүүлийн үеийн мэдээлэл өгөв. Мөн Гандан тэгчилэн хийдийн лам н.Содномпил ном айлдаж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Энэ үеэр настнууд өдрийн зоог барьж ардын багш Ж.Лхамсүрэн шүүс хөндөж ахмадууддаа барив. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Пүрэвдорж, Наранцэцэг нар ая дууны мэндчилгээг дэвшүүлэв.

Ахмадын Зөвлөл

 

  Сар шинийн баярын өдрийн уулзалт

  Ахмадын аялал 2014

Билгийн улирлын цагаан сарыг угтаж буянт буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

ШУТИС-ийн ректорат гавьяаныхаа амралтад суугаа өндөр настнаа 2016 оны 1 дүгээр сарын 30-нд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцож сургуулийн сүүлийн жилд хийж буй ажлын талаар танилцуулж ахмад багш нараас үнэтэй зөвлөгөө авсан юм. Ректорын зөвлөлийн гишүүд, проректорууд, захирлууд, албаны дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ тэдэндээ хандаж эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлж, гарын бэлгээ гардуулж, үдийн зоог барив. Энэ үеэр гандан хийдийн ламтан Одгараг ном айлдаж, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг ая дуугаа өргөв.

 

Ахмадын зөвлөл

 

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

  

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн Захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд өндөр насныхаа тэтгэвэрт суугаа ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ректор Б.Очирбат тэдэнд хандаж сургуулийнхаа сүүлийн үеийн ололт, бүтээн байгуулалт, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлж, ахмад настан нартаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.

a  

 

 

Нас тэгширсэн багш нарт хүндэтгэл үзүүлэв

Төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй профессор багш нарыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж нас тэгширсэн багш нарт халуун баяр хүргэлээ. Нас тэгширсэн профессор багш нарт  ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Т.Намнан, П.Жаргалтуяа, Тамгын газрын дарга Л.Пүрэв нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгал гардуулав.

  

 

Ахмад настнуудад цагаан сарын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ

  
ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад цагаан сарын баярыг тохиолдуулан 2015 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцож сургуулийн сүүлийн жилд хийж буй ажлын талаар танилцуулж ахмад багш нараас үнэтэй зөвлөгөө авсан юм.
Мөн тус арга хэмжээнд проректорууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо. Ахмадуудад урлагийн тоглолт үзүүлж, Гандан тэгчилэн хийдийн олон нийттэй харилцах албаны Одгараг ламтан ном уншлаа.

Нас тэгширсэн ахмаддаа хүндэтгэл үзүүлэв

Идэр залуу наснаасаа төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн (55, 60, 65, 70, 75, 80 настай)  ахмадуудыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж сургуулийн өнөөгийн байдлын тухай ахмадуудад танилцууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд 80 нас тэгширсэн ахмад багш ирсэнээс хамгийн ахмад нь МС-ийн Анатолий Васильевич Лошенко, УУИС-ийн Я.Гомбосүрэн нар байлаа. Нас тэгширсэн ахмадуудад ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Ч.Баасандаш нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгал гардуулав.

 

  

  

 


 

 

 

 

 Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2013.01.26

ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад цагаан сарын баярыг тохиолдуулан 2014 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат оролцож сургуулийн сүүлийн жилд хийж буй ажлын талаар танилцуулж ахмад багш нараас үнэтэй зөвлөгөө авсан юм.

 

Мөн тус арга хэмжээнд проректорууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо. Ахмадуудад Монгол Улсын гавьяат н.Найдан урлагийн тоглолт үзүүлж, Гандан тэгчилэн хийдийн олон нийттэй харилцах зөвлөлийн дарга н.Даваапүрэв Хийморийн сан, дөрвөн уулийн сан, Жанлав цогзол ном уншлаа.

 

 

Энэ үеэр Боловсролын ахмад удирдах ажилтны холбоооны дээд шагшал “Багшийн гавьяа” одонгоор Г.Дэмбэрэл, Халтар, Доржсүрэн нарын 8 хүн, “Алтан өлзий” одонгоор Доржсүрэн, М.Хүрэлээ нарын 6 хүн тус тус шагнагдлаа.  

 


 ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР

 

 

 

Олон улсын Ахмадын өдрөөр Ректорат өндөр насны амралтанд суугаа ахмадаа хүлээн авч халуун дотно ярилцав. Буурлууд сургуулийнхаа залуу удирдлагуудад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

 

 

Зарим ахмадуудад  шагнал гардуулж, баяр хүргэсний дотор Нийгмийн технологийн сургуулийн захирлаар олон жил ажиллас