2015.08.06-ний Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр
1. 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал танилцуулав.
Шийдвэр
2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдөх тушаал гаргахаар тогтов.
2. Хичээлийн төв байрны гадна талбайн тохижилтын ажил, II байрны ТВ заал болон дээврийн засвар, хичээлийн III дугаар байрны дээврийн засвар, Гадаад мэргэжилтний байрны засвар, Горхи дахь сургалтын полигоны засварын тухай Хангамж, үйлчилгээний албаны дарга Б.Очир танилцуулав
Шийдвэр
1. Хичээлийн төв байрны гадна талбайн тохижилтын ажлын зардлыг Бүрэлдэхүүн сургууль тус бүрээс ижил хэмжээтэй гаргаж мөн холбогдох зардлыг 120 сая төгрөгөөр багтааж төсөвлөхийг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
2. II байрны ТВ заалны засвар, дээврийн засварын ажлыг БАС хариуцаж гүйцэтгэнэ. Дээрх байрны ажлын нийт зардлыг тус зааланд хичээллэдэг оюутнуудын бүрэлдэхүүн сургуулиуд хамтран гаргана. Энэ ажлыг Хангамж үйлчилгээний албаны дарга /Б.Очир/, БАС-ийн захирал /Э.Нинжгаравт/ нарт даалгав.
3. Хичээлийн гуравдугаар байрны дээврийн засварын зардлыг  тус байранд үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд хамтарч засварлахаар шийдвэрлэв.
 4. Гадаад мэргэжилтний байрны засварын ажлын зардлыг захиргаанаас гаргахаар тогтов.
5. Горхи дахь сургалтын полигоны засварын ажлын тухай 9 сард дахин хэлэлцэхээр тогтов.
2015.08.06-ний Ректорын зөвлөлийн хурлын бусад  шийдвэр
1. ШУТИС-ийн 2011-2016 мастер төлөвлөгөөнд мониторинг хийж биелэлтэд хяналт тавьж  дүгнэлт гарган 2016 оноос 2021 он хүртэл хөгжлийн хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг боловсруулж 2015 оны 10 сард Ректорын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэхийн Захиргаа, мониторингийн газарт үүрэг болгов.