2015.09.08-ний Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр

2015 оны  дүгээр сарын 8-ны өдөр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1415 цагт эхэлж 1720 цагт дуусав. Хурлыг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал удирдав.

Хуралд оролцсон: Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БУХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг, Эрдэнэтийн технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн.

Профессор, дэд профессор цол хүртсэн хүмүүст Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал,  Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш нар диплом гардуулан өгч ажил, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэв.

Япон Улсын Tohoku Их сургуулиас Их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг дизайн урлаг технологийн чиглэлээр амжилт гарган тэргүүлсэн 5 оюутны шагнал мөн  “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан оюутны тэтгэлгийн батламжийг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа гардуулан өгч нийт оюутнуудад цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.

Хэлэлцэх асуудал

1. 2014/2015 оны хичээлийн жилийн төгсөлтийн тайланг Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.

2. 2015/2016 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ танилцуулав.

Шийдвэр: Бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал эрдэмтэн нарийн бичгийн дарга нараас санал авч дахин хэлэлцэхээр тогтов.

Бусад

1. Эрчим хүчний сургууль үүсч хөгжсөний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав танилцуулав.

Шийдвэр: Эрчим хүчний сургууль үүсч хөгжсөний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийн төсвийн хэлэлцэн батлав.

2. “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” -ийн хэрэгжилтийг зохион байгуулах боловсролын үйл ажиллагаа хариуцсан хэсгийн мэдээллийг үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Т.Амаржаргалан танилцуулав.

3. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил шалгасан ажлын талаар Сургалтын бодлого чанарын албаны дарга  Д.Ганхуяг мэдээлэв.