2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр

2015 оны  дүгээр сарын 28-ны өдөр  Ректорын зөвлөлийн  ээлжит бус хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1400 цагт эхэлж 1745 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр.

       Хэлэлцсэн асуудал

1. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн тайлангийн хурлын дүнг  Захиргаа, мониторингийн газрын дарга  Л.Пүрэв танилцуулав.

Шийдвэр: НЭГ. Ректорын зөвлөлийн хурлын саналыг үндэслэн нэгтгэж хөтөлбөрийн ерөнхий хороонд чиглэл өгч хэлэлцүүлэхийг захиргаа мониторингийн газарт үүрэг болгов.

2. ШУТИС-ийн Оюутны холбооны дэргэд Drumline Matching багтай болох тухай Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр танилцуулав.

Шийдвэр: Drumline Matching багтай болох асуудлыг дахин судалж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяад даалгав.

3. Горхи дахь полигоны засвар, тохижилт хөрөнгө оруулалтын ажлын тухай Хангамж үйлчилгээний албаны дарга Б.Очир, Горхи дахь полигоны менежер Д.Самбуу-Ёндон нар танилцуулав.

Шийдвэр: НЭГ. Горхи дахь полигоны 30га газрыг зохих хууль журмын дагуу баталгаажуулах ажлыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Горхи дахь полигоны менежер Д.Самбуу-Ёндон нарт даалгав.

ХОЁР. Ариун цэврийн болон халуун усны газар байгуулах эдийн засгийн тооцоо, судалгааг үндэслэн хийж бүрэлдэхүүн сургуулиудаас хөрөнгө төвлөрүүлж гүйцэтгэхийг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Горхи дахь полигоны менежер Д.Самбуу-Ёндонд нарт даалгав.

ГУРАВ. Горхи дахь 2 давхар байранд халаалтын тогоо суурилуулж халаалтын систем шинээр угсрах ажлын эдийн засгийн тооцоог ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАС-ийн захирал Э.Нинжгарав нараар хянуулж уг ажлыг гүйцэтгэхийг Горхи дахь полигоны менежер Д.Самбуу-Ёндонд үүрэг болгов.

 

Захиргаа, мониторингийн газар