2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн дэд захирал Я.Дашдорж, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн дэд захирал Ц.Энхбаатар, Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн.

       Хэлэлцсэн асуудал

1. Audodesk-н сургалтын төв байгуулах тухай БАС-ийн захирал Э.Нинжгарав танилцуулав. 

Шийдвэр: Audodesk-н сургалтын төв байгуулахыг дэмжиж аudodesk-н сургалтын төв байгуулахад шаардлагатай зардлыг төсвийн тодотголд тусгуулах шийдвэрийг БАС-ийн захирал Э.Нинжгаравт зөвшөөрөв.     

2. Гарааны компани байгуулах тухай ЭШИ  эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ТДИ-ийн төвийн захирал Д.Хашбаяр нар танилцуулав.    

            Шийдвэр: Гарааны компани байгуулах гэрээнд ШУТИС-ийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг ЭШИ  эрхэлсэн проректор Ч.Баасандашид, тус компанитай холбогдох харилцааг зохицуулах менежментийг чиглүүлж зохион байгуулах ажлыг ТДИ-ийн   төвийн захирал Д.Хашбаяр нарт тус тус даалгав.  

3.  Багшийн хөгжлийн төвийн дүрмийг Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг танилцуулав.

            Шийдвэр: Багшийн хөгжлийн төвийн дүрэмд ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов.

Бусад асуудал.

1. Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг батлах ба “Оюутнуудын эрүүл мэндийг дэмжих аян”-ны хүрээнд хийгдэх ажлын талаар Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуул танилцуулав.

Шийдвэр: 1. ШУТИС-ийн эрүүл мэндийн төвөөс төлбөрт үйлчилгээний журам, төлбөрийн хэмжээг хэлэлцэн баталж төлбөртэй үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай ажлыг зохион байгуулахыг эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуулд даалгав. Мөн төлбөртэй үйлчилгээний хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуунд даалгав.

2. “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян”-ны хүрээнд оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж идэвхтэй оролцуулах, оюутны байранд амьдардаг оюутныг бүрэн оролцуулахыг эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуул, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун нарт даалгаж шинжилгээнд хамрагдсан оюутны тооноос хамаарч зохих зардлыг бүрэлдэхүүн сургуулиудаас гаргахаар тогтов.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтын үр дүн ба цаашид авах арга хэмжээний талаар ШУТИС-ийн цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, ХШУС-ийн ахлах багш доктор(Ph.D) Ц.Эрхэмбаяр танилцуулав.

            Шийдвэр: 1. ШУТИС-ийн Цацрагийн аюулгүй алба байгуулан цацрагийн аюулгүй албаны орон тоо баталж мэргэжлийн багш, ажилтан хавсран гүйцэтгэхээр тогтов.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, арга хэмжээ авах тухай Ректорын тушаал гаргахаар тогтов.