Ректорын зөвлөлийн 2015. 11.03 шийдвэр

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ректорын зөвлөлийн  хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1410 цагт эхэлж 1745 цагт дуусав. Хурлыг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал удирдав.

Хуралд оролцсон: Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС-ийн  дэд захирал Я.Батцэцэг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн дэд захирал Д.Нямсүрэн , ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа.

Хэлэлцсэн асуудал

1. Дотоодын хамтарсан багц хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны явц, үр дүн,  хамтын ажиллагааны тухай ҮТС-ийн Захирал Ж.Туяацэцэг танилцуулав.

Шийдвэр: Дотоодын хамтарсан багц хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд Сургалтын бодлого, чанарын албанаас дүгнэлт хийж эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтов.

2. 2015/2016 оны хичээлийн жилийн элсэлтийн тайланг СБЧА-ны мэргэжилтэн Д.Батдорж танилцуулав.

Шийдвэр: 1. Элсэлтийн журмыг уян хатан байлгах

2. МИДСК-тай  нягт хамтарч ажиллах

3. Сургалтын төлбөрийг уян хатан байлгах шаардлагатай гэж үзэв.

3. 2012/2013, 2013/2014, 2014/2015 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, цаашид тавих зорилтыг  СБЧА-ны дарга Д.Ганхуяг танилцуулав.

Шийдвэр: Бүрэлдэхүүн сургуулиуд захирлын зөвлөлөөр хэлэлцэн цаашид тавих зорилтыг албан бичгээр СБЧА-нд өгч уг ажилтай холбогдуулж чанарын үнэлгээ хийж үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

Бусад асуудал

1. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, нэгжийн архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгийн тайланг ЗМГ-ын  дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.

Шийдвэр: 1. Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн архив, албан хэрэг хөтлөлтийг  цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай тул холбогдох тоног төхөөрөмжийн зардлыг 2016 оны төсвийн тодотгол тусгуулах шийдвэр гаргав. Е-Нээлттэй институт, Захиргаа мониторингийн газар уг ажлыг хамтарч гүйцэтгэхийг үүрэг болгов.

2. Улсын үндэсний төв архивд албан бичиг хэргийг шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов

3. Архив, бичиг хэргийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд арга хэмжээ авч ажиллахыг, ажлын байрны тодорхойлолтод байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чиг үүргийн заалт нэмж оруулахыг ЗМГ-т даалгав

2. Ректорын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв”-ийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээг эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ танилцуулав.  

Шийдвэр: 1. Холбогдох журмын дагуу төвийн тамгатай болох.

2. Хүний нөөцийг нэмэгдүүлэх.

3. ТС-гаас нийт олгосон санхүүжилтийн хэмжээ, түүний зарцуулалт зэргээс хамааран  цаашид шат дараатай, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.

4. Судалгааны профессорын баг, судлаач багш нартай хамтран ажиллах, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх бодлогын баримт бичгийг яаралтай боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг тус тус дэмжих шийдвэр гаргав.

 

ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР