2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр

2015 оны  12 дугаар сарын 01-ний өдөр Ректорын зөвлөлийн хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1405 цагт эхэлж 1720 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн дэд захирал До.Нямсүрэн, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа.

Хэлэлцсэн асуудал

  1. Инженерийн технологийн дээд боловсрол төсөл"-ийн хэрэгжилтийг ШУТИС-д зохион байгуулах ажлын явц, тайланг ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Инженер, Технологийн Дээд Боловсрол төслийн сургуулийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ЭША-ны мэргэжилтэн Б.Ундрах. Монгол Японы хамтарсан 1000 инженерийн төслийн хүрээнд (MJEED-1000) явагдаж буй 2.5+2 хамтарсан (Архитектур, Барилгын Инженер, Хүрээлэн буй орчны инженер)-ийн хөтөлбөрийн үйл явц тайланг БАС-ийн захирал Э.Нинжгарав нар танилцуулав.

Шийдвэр:

1. Ажлын хэсгээс гарсан саналыг дэмжиж, International Academic Committee болох Хамтарсан Сургалт, Судалгааны Зөвлөлийг Ректорын тушаалаар баталж, үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн баталж, үйл ажиллагааг үр дүнтэй, зохион байгуулалттай зохицуулах;

2. Бэлтгэл Коосэн сургалтын хувьд, хөндлөнгийн шалгалтын дүгнэлтээс харахад математикийн хичээл дээр бага оноо авсан тул ХШУС-ийг түшиглэн дахин шалгалт авч, дүгнэлт гаргах, цаашид багш нарыг зөв сонгон шалгаруулахад анхааралтай хандахаас гадна, ХССЗ-ийн хүрээнд чанартай уулзалтуудыг зохион байгуулах.

3. Хамтарсан Бакалаврын сургалтын хувьд, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх санал санаачилгуудыг дэмжин ажиллах, Японы их дээд сургуулиудтай байгуулах “Хамтарсан Сургалт, Судалгааны Зөвлөл (Academic Committee)”-ийг Ректорын тушаалаар байгуулан ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнийг хамтад нь шинэчлэн байгуулах, багш нарын өрөө, хичээлийн анги танхимын асуудлыг шийдэхдээ сургуулийн төвшинд харж, Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун нартай хамтран шалгалт, хяналт хийж, ашиглалт дутуу сул хоосон өрөө байрыг ашиглах шаардлагатай хүмүүст нь хуваарилах талаар зохион байгуулалттай ажиллах.

4. Хамтарсан судалгааны хүрээнд ажлын хэсгээр дүгнэлт гаргах, багцлах, координаторыг сонгон шалгаруулахад БС-иудын захирал, ЭНБД-тайгаа хамтран зохион байгуулахад нь дэмжин ажиллахаар тогтов. Ирсэн бүх сэдвийг ажлын хэсэг, ЭШИ-ийн дэд зөвлөлийн гишүүдтэй цуг зохион байгуулж багцлах ажлыг ЭШИ-ийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргах, 4 сэдвийн хүрээнд хамтрах Японы профессорыг олох, Зөвлөх багтай хамтран зохион байгуулах, ИТДБ төслийн удирдах хороогоор батлуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг сургуулийн ажлын хэсгээр зохицуулан ажиллах.

5. Тоног төхөөрөмжийн хүрээнд,

  • Сургалтын тоног төхөөрөмжийг (шууд худалдан авалтын жагсаалт АА, А-ранк) сургуулийн ажлын хэсгээр эцэслэн шийдвэрлэхэд БС-иудын хоорондын давхцал, ЯИДСК-тай хэлэлцсэн байдал, ТХН болон Зөвлөх багаас ирсэн саналыг харгалзан үзэх.

  • Судалгааны тоног төхөөрөмжийг (шууд худалдан авалтын жагсаалт АА, А-ранк) сургуулийн ажлын хэсгээр эцэслэн шийдвэрлүүлэхдээ хамтарсан судалгааны сэдэв хоорондын давхцал, Япон талын багийн ахлагч профессортой хэлэлцсэн байдал, ТХН болон Зөвлөх багаас ирсэн саналыг харгалзан үзэх.

  • Ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн батлахдаа , сургалтын болон судалгааны тоног төхөөрөмжийн нэгтгэн ажиллаж, шууд худалдан авах АА, А-ранкийн тоног төхөөрөмжийн листийг зөвлөх багтай хамтран цэгцлэх. 

6. Зэргийн сургалтын хүрээнд, ШУТИС-ийн статустай залуу багш ажилчдыг идэвхтэй хамруулах, 2015.12.31 хүртэл бүртгэл явагдах тул цаашид БС-иудаар тараах талаар захирлууд идэвхийлэн оролцож, шаардлага хангасан залуу багш, ажилчдыг АХ-ийн нарийн бичиг дээр бүртгүүлэх; ЭШИ эрхэлсэн проректорын санал болгосон 5 хоногт англи хэл сайжруулах гарааны компанийг ашиглан багш, ажилчдын хэлний чадварыг дэмжин ажиллах.                 

Бусад

  1. ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс 2016 онд зохиох “Алтайн цаадах говь” аялалын тухай ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун танилцуулав.

Шийдвэр: ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс 2016 онд зохиох “Алтайн цаадах говь” аялалын тухай ахмадын зөвлөлөөс танилцуулсан саналыг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжих шийдвэр гаргав.

  1. Ази тивийн аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээнд оролцох баг тамирчид болон холбогдох зардлын тухай Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Г.Ерөөлбат, ахлах багш С.Энхтуяа нар танилцуулав.

Шийдвэр: Ази тивийн аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээнд оролцох нэр бүхий баг тамирчдын холбогдох зардлыг БАС, БуХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС, ЭХС, ШУТАС  тус бүр нэг тамирчны зардлыг ХШУС-ийн дансанд төвлөрүүлж, удирдан ажиллах 2 багшийн зардлыг ХШУС-иас гаргахаар шийдвэрлэв.

 

 

                              ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР