2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

                       2015.01.12                                                           №01                                            Улаанбаатар хот

 

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж,  ректор Б.Очирбат удирдав.

Хуралд проректор П.Жаргалтуяа, Ч.Баасандаш, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МеХТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БуХС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсүрэн, Гадаад хэлний институтын дэд захирал Ц.Энхбаатар, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан ҮТС-ийн профессор Г.Энхтайван багшид хүндэтгэл үзүүлж, докторын зэрэг хамгаалсан горилогч нар докторын зэргийн дипломыг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсэв.

     Хэлэлцэх асуудал

1. Нийтийн, нээлттэй, насан туршийн боловсролын МООС дэд системийг ашиглалтанд оруулах тухай

           Е-Нээлттэй институтын захирал                                         Я.Наранцэцэг

2. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

            ДаТС-ийн захирал                                                               Ц.Батбаатар

3. ШУТИС-ийн Оюутны холбооны дэргэд Drumline Matching байгуулах тухай

            ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн                              А.Төгсбаяр

4. “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

                          СБЧА-ны дарга                                                                     Д.Ганхуяг 

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. Е-нээлттэй институтын захирал Я.Наранцэцэг бүх нийтийн, нээлттэй, насан туршийн боловсролын үүрэг, вэб сайтын танилцуулга, шийдвэрлүүлэх асуудлыг дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд MUST МООС системийг ашиглалтанд оруулж, 2015/2016 оны хичээлийн жилийн хаврын улирлаас хэрэгжүүлэх, ICDE олон улсын байгууллагын 2012 Paris OER Declaration-д нэгдэхийг дэмжиж, Ерөнхий шалгалтын вэб хуудсын үйлчилгээний хураамжийн хэмжээг шийдвэрлэх эрхийг Е-нээлттэй институтэд өгч, онлайн сургалтын журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажил хэргийн шугамаар шийдвэрлэхээр тогтож, Ректорын тушаал гаргахаар болов.

Хоёр. ДаТС-ийн захирал Ц.Батбаатар Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ, зардлын төсөв, шийдвэрүүлэх асуудлыг дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд ДаТС үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулахыг дэмжиж, ой тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардлын 38 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр нийт 79,6 төгрөгийг зарцуулахыг зөвшөөрөв.

Гурав. СБЧА-ны дарга Д.Ганхуяг “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам”-ын 3.1.5, 3.1.11 дэх заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журмын 3.1.5, 3.1.11 дэх заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжин, Ректорын тушаал гаргаж, 2015/2016 оны хичээлийн жилийн хаврын улирлаас хэрэгжүүлж мөрдөхөөр тогтов.

Дөрөв. ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр Оюутны холбооны дэргэд Drumline Matching бөмбөрийн баг байгуулах асуудлыг танилцуулав. Гишүүд хэлэлцээд    ШУТИС-ийн оюутны холбооны дэргэд Drumline Matching бөмбөрийн баг байгуулах, оюутны төвлөрсөн арга хэмжээний зардлаас 55 сая төгрөгийг нэг удаа гаргахыг зөвшөөрч дэмжив.

Тав.  Бусад асуудал

ШУТИС-ийн Ректор цаг үеийн асуудал болон 2016 оны үйл ажиллагаанд баримтлах үзэл, анхаарах асуудал үндсэн чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, дараах шийдвэр гаргав. Үүнд:

  • Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг зохих журмын дагуу урьдчилан танилцуулж, мэдээлж байхыг Ректорын зөвлөлийн гишүүдэд анхааруулав.
  • Монгол Улсад инженер технологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ойг тохиолдуулан ШУТИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах саналыг Ректорын зөвлөлийн хурлаас дэмжиж, бүрэлдэхүүн сургууль, институтын Эрдмийн зөвлөлийн хурлууд 2016 оны 1 сарын 25-ны дотор асуудлыг хэлэлцэж, хурлын тэмдэглэлд гишүүд гарын үсэг зурж ирүүлэхээр тогтов.
  • Хөтөлбөрийн шинчэлэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар үр дүнгийн гэрээнд тусгаж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүн, бүрэлдэхүүн сургууулийн захирал,салбар тэнхимийн эрхлэгч нарын дунд холбогдох зөвлөгөөнийг зохион байгуулах,  зөвлөгөөний товыг ажил хэргийн шугамаар шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг ЗМГ, СБЧА-нд даалгав.
  • 2016 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлахаар тогтов.
  • Санхүүгийн менежментийг өөрчилж, цалин хөлсний урамшууллын системийг өөрчлөх саналыг хамтын гэрээнд тусгахаар тогтов.
  • ШУТИС үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан сургуулийн түүх бичих ажлыг эрчимжүүлж, бүрэлдэхүүн сургуулиуд ажлын хэсэгт холбогдох мэдээллээ өгч, хамтарч ажиллахаар тогтов.
  • ШУТИС-2021 мастер төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын их сургуулиудын үндсэн шалгуур үзүүлэлттэй холбож, дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хийгдэх ажлыг бүрэлдэхүүн сургууль, инситутын захирлын зөвлөлийн хурал хэлэлцэхийг үүрэг болгов.
  • ШУТИС-ийн үйл ажиллагааны тайланг 2016 оны нэгдүгээр улиралд багтааж гаргахыг ЗМГ-т үүрэг болгов.
  • ШУТИС-ийн хэвлэлийн газрын тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай бүрэлдэхүүн сургуулиуд танилцаж, ном сурах бичгийг тус хэвлэлийн газраар хэвлүүлж байхыг үүрэг болгов.
  •  Багш ажилчдын 4 төрөлт тэмцээн ДаТС-д явагдаж байгаатай холбогдуулан  багш нарыг тээвэрлэх техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

 

Захиргаа, мониторингийн газар