2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

2016 оны 01-р сарын 27                                              Дугаар: 2                                                   Улаанбаатар хот

2016 оны  01 дүгээр сарын 27-ны өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1750 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа.

Хэлэлцсэн асуудал

  НЭГ. ШУТИС-ийн хөгжлийн 2021 он хүртэлх мастер төлөвлөгөөг Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв танилцуулав.

Шийдвэр: ШУТИС-ийн хөгжлийн 2021 он хүртэлх мастер төлөвлөгөөний төсөлд албан бичгээр Ректорын зөвлөлийн гишүүд санал өгч саналын дагуу ажлын хэсэг эцсийн найруулгыг боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХОЁР. CDIO хөтөлбөрийг ШУТИС-д нэвтрүүлж буй явц, цаашид авах арга хэмжээний тухай CDIO хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Т.Амаржаргалан танилцуулав.

Шийдвэр: CDIO хөтөлбөрийг ШУТИС-ийн хэмжээнд эрчимжүүлэх чиг үүрэг өгч Ректорын тушаал гаргахаар тогтов.

Бусал асуудал:

НЭГ. Дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэл тогтоох шалгуур үзүүлэлтүүд, аргачлалын тухай Олон улсын дээд боловсрол судлалын төвийн захирал Я.Гантөмөр танилцуулав.

Шийдвэр: Дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэл тогтоох шалгуур үзүүлэлтүүдэд холбогдох ШУТИС-ийн мэдээллийг боловсруулах ажлыг багийг ОУДБС-ын төвийн захирал Я.Гантөмөр ахалж ШУТИС-ийн зэрэглэл тогтоох багт  бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар мөн мастер төлөвлөгөөний ажлын хэсэгтэй хамтарч ажиллах, ШУТИС-ийг Дэлхийн их, дээд сургуулиудын дунд зэрэглэл тогтооход холбогдох зардлыг төслийн дагуу технологийн сангаас гаргахаар тогтов.

ХОЁР. “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг танилцуулав.

Шийдвэр: “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн буцаах шийдвэр гаргав.

ГУРАВ. ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ, судалгааны төв” байгуулах тухай Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцуулав.

Шийдвэр:  Авто дескийн сургалтын төв, Газрын тосны сургалт судалгаа мэдээллийн төвүүдийг  тус тус байгуулахыг дэмжиж, “Ноос ноолуурын чанарын сорилтын төв”, “Ноос ноолуур судлалын эрдэм шинжилгээ инновацийн төв”-үүдийн үйл ажиллагааг зогсоож “Сорилтын төв” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг гаргаж мөн  “Арьс ширний дэвшилтэд технологийн судалгааны төв”-ийн үйл ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 01-нйи өдрөөс татан буулгах шийдвэрийг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.

Цаг үеийн мэдээлэл:

2016 оны 2-р сарын 8-ны Даваа гарагийн хичээлийг 2-р сарын 6-ны Бямба гарагт, 2-р сарын 12-ны Баасан гарагийн хичээлийг 2-р сарын 20-ны Бямба гарагт цагийн хуваарийн дагуу шилжүүлэхээр тогтов.   

 

 

   ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР