2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

  ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

2016 оны 02-р сарын 23                                               Дугаар: 3                                                  Улаанбаатар хот

 

     2016 оны  02 дугаар сарын 23-ны өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1025 цагт эхэлж 1350 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

    Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн  проректор  Х.Энхжаргал,  Эрдэм  шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор  П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал  Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн  дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн ЭНБД Ж.Жавзансүрэн,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг.

  •  СБ дүүргийн НДЕГ-ын дэргэдэх ЭМДГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг Оюутны эрүүл мэндийн нийгмийн даатгалтай холбоотой мэдэгдэл хийв.

Шийдвэр: Оюутны эрүүл мэндийн нийгмийн даатгалд хамрагдах асуудлыг Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяад даалгав.

Хэлэлцсэн асуудал       

            НЭГ. 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан журам, хяналтын тооны саналын тухай СБЧА-ы дарга Д.Ганхуяг танилцуулав.

Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн тайлан журам, хяналтын тооны саналд Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов.

Бусад асуудал:

          НЭГ. “Эрдэнэт кашмир” ХХК-тай байгуулсан НАНО даавуу үйлдвэрлэх шинжлэх ухааны туршилтын явц үр дүнг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.

Шйидвэр: Нанотехнологийн тоног төхөөрөмжийг тайлан балансад бүртгэх,  нано даавуу үйлдвэрлэх талаар холбогдох мэргэжлийн дүгнэлт зөвлөмжийг гаргуулж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ажлын хэсэг, санхүү эдийн засгийн албанд тус тус үүрэг болгов.

           ХОЁР. 180 айлын орон сууц 30 айлын орон сууцанд байрлах ШУТИС-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай ЗМГ-ын дарга Б.Арвинбаяр танилцуулав.

Шийдвэр : 180 айлын орон сууц 30 айлын орон сууцанд байрлах ШУТИС-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг ШУТИС-ийн өмч хөрөнгөнд бүртгүүлэх тухай УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

 

 

 

 

   ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР