2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

 2016 оны 03-р сарын 22                                                     Дугаар: 5                                           Улаанбаатар хот

2016 оны  03 дугаар сарын 22-ны өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1415  цагт эхэлж 1844 цагт дуусав. Хурлыг  Ректор  Б.Очирбат  удирдав.

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн  проректор  Х.Энхжаргал,  Эрдэм  шинжилгээ,  инноваци эрхэлсэн  проректор  Ч.Баасандаш,  Оюутны  хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн  проректор  П.Жаргалтуяа, Захиргаа,  мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн дэд захирал  Н.Буянхишиг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал  Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн захирал Д.Буянтогтох,  ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны  дарга С.Дэлгэрмаа.

Хэлэлцсэн асуудал

НЭГ. ШУТИС-ийн оюутны байрны журмын төслийг  Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа танилцуулав. 

Шийдвэр: ШУТИС-ийн оюутны байрны журмын төсөлд оюутны байртай бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудаас санал  авч утга найруулгын хувьд засварлаж дахин хэлэлцэхээр тогтов.

ХОЁР. “ROBOCON-2016” тэмцээнийг зохион байгуулах тухай Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцуулав.

 Шийдвэр: ШУТИС-д“ROBOCON-2016” тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны зардалд бүрэлдэхүүн 8 сургууль, 2 институт тус бүрээс 1000000 /нэг сая төгрөг/, шинжлэх ухаан технологийн сангаас 8282900 /найман сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун төгрөг/ нийт 18282900 төгрөгийг гаргахаар тогтов.

ГУРАВ. Инновацийн 7 хоногийг зохион байгуулах тухай Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцуулав.

Шийдвэр: Инновацийн 7 хоногийг зохион байгуулах зардлын төсвийг саналын дагуу Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.

ДӨРӨВ. Дэвшилтэд технологи, судалгааны төв байгуулах тухай Эрдэм, шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцуулав.

Шийдвэр: БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн гарааны “Siyina Technology and Chemicals Limited” компанитай гэрээ байгуулах эрхийг Эрдэм, шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандашид олгож, Дэвшилтэд технологи, судалгааны төв байгуулах асуудлаар дахин хэлэлцэхээр тогтов.           

Бусад асуудал:

НЭГ. “Монгол улсад инженер технологийн дээд боловсролтой  мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойн арга хэмжээний  төлөвлөгөө ба төсөв"-ийн тухай Барилга архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав танилцуулав.

Шийдвэр: Монгол Улсад Инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжиж, төсвийг дахин хянаж хэлэлцэхээр тогтов.

ХОЁР. Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн өргөтгөлийн барилгын талаар ДаТС-ийн захирал Ц.Батбаатар танилцуулав.

Шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1600 оюутны өргөтгөлийн барилга 2016 оны 04 дүгээр сарын 15-с 20-ны хооронд ашиглалтанд орох болсонтой холбогдуулан Захиргаа,  бүрэлдэхүүн сургууль, институт тус бүр нэг хичээлийн анги танхимыг тохижуулж өгөхөөр тогтов.

 

 

ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН  ГАЗАР