2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

2016 оны  04 дүгээр сарын 19-ний өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1410  цагт эхэлж 1645цагт дуусав.Хурлыг Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун удирдав.

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн   проректор   Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор  П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн захирал  Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал  Б.Чинзориг, ДаТС ийн захирал Ц.Батбааатр, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар,  МХТС-ийн  захирал  Б.Сүхбат,   ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор,  ХШУС-ийн захирал  Д.Буянтогтох,  ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав,  ГХИ-ийн дэд  захирал Ц.Эхнбаатар, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа.

НЭГ. 2015 оны санхүүгийн тайлан шинжилгээ Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.

Шийдвэр: ШУТИС-ийн 2015 оны санхүүгийн тайлан шинжилгээг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

ХОЁР. ШУТИС-ийн кассын үйл ажиллагаанд хяналт хийсэн тайлан, дүгнэлтийг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр  танилцуулав.

Шийдвэр: Санхүүгийн үйл ажиллагаанд  хөндлөнгийн болон дотоод аудит хийлгэх, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах шинэчлэлийн бодлогыг тодорхойлох шинэчлэх ажлын хэсэг байгуулахыг тус тус Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив. 

 

 

                                                         ЗАХИРГАА,  МОНИТОРИНГИЙН  ГАЗАР