Ч.Цэнд-Аюуш БНСУ-ын Kwangwoon University-д доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

Компьютерийн ухааны салбарын багш Ч.Цэнд-Аюуш нь БНСУ-ын Kwangwoon University-д “An Effective DBaaS System Based on XMDR for Cloud Computing Service” сэдэвт бүтээлээр 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Ч.Цэнд-Аюуш танд доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсанд баяр хүргээд цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

МХТС-ийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөл