МУИС-ийн “Биоинженерчлэл” хөтөлбөрийн магистрантур, докторантурт тэтгэлэгтэй суралцуулна

Гадаад, дотоодын их сургуулийг байгалийн ухаан, инженерчлэл, технологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр төгссөн, судалгаа шинжилгээний ажил хийх, түүнийхээ үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх  сонирхолтой, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Биоинженерчлэл” хөтөлбөрийн магистрантур, докторантурт элсэн суралцах болзлыг хангасан 3 хүртэлх тооны залуу судлаачийг тус хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулна. Элссэн магистрант, докторант нь “Монгол орны эмийн ургамал, микроорганизмын биологийн идэвхт нэгдэл, ашигт генийн судалгаа, тэдгээрийн хэрэглээ” сэдэвт төсөлд судалгааны туслах (Research assistant)-аар ажиллана. Сонирхсон хүмүүс 2016 оны 8-р сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар холбоо барина уу?

Цахим шуудангийн хаяг: jbatkhuu@num.edu.mn,  утас: 99298515