Магистрантурын сургалтанд элсэлт авна

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн магистрантурын  сургалтанд элсэлт авна.  Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2016 оны 08 дугаар сарын 22-оос 09 дүгээр  сарын 02-ны өдрүүдэд бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон  мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

~ Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар

~ Бакалаврын диплом

~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

~ Бүртгэлийн хураамж 10000 төгрөг /Голомт банк 1102928189/

Магистрантур, докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно.

Магистрантурт суралцуулах мэргэжлийн чиглэл

       Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь

09 сарын 03           10:00

Гадаад хэл

09 сарын 05           11:00

Мэргэжлийн шалгалт

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА

Манай хаяг:   ШУТИС-ийн Т байр Ахисан түвшний хөтөлбөрийн алба T-306 тоот өрөө

Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/