БНСУ-ын Soongshil их сургуулиас Монгол дахь айлчлалын хүрээнд

БНСУ-ын Soongshil их сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн захирал  Nu Helen,  дэд захирал Kim Kyung Me нар тус сургуулийн 23 магистрант оюутнуудын хамт БУХС-ийн Нийгмийн Ухааны салбарын (Нийгмийн ажил) хамтын ажиллагааны хүрээнд Монголын Нийгмийн ажлын төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй үйлчилгээ, их дээд сургуулийн дадлага, сургалтын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2016 оны 8 сарын 20-24 –ний өдрүүдэд айлчиллаа.

Айлчлалын хүрээнд:

  • Хоёр сургуулийн нийгмийн ажлын сургалтын гадаад хамтын ажиллагаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлон, гэрээг шинэчлэн батлав.
  • Төв аймгийн Зуунмод суманд танилцах дадлагаар ажиллаж буй Нийгмийн ажлын ангийн оюутнуудтай хамтарсан семинарыг зохион байгууллаа. Семинар “БНСУ-ын Нийгмийн халамж үйлчилгээний өнөөгийн байдал”, “Монголын нийгмийн ажил”, “Төрийн Нийгмийн халамжийн үйлчилгээ ба орон нутаг (Төв аймаг)” зэрэг сэдвийн хүрээнд асуулт хариултөрнүүлэн туршлага солилцсон хэлэлцүүлэг хийлээ.
  • Төв аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • Нийгмийн ажлын 3 ангийн оюутнуудын бэлтгэсэн Соёлын өдөрлөгийг хүрээнд Монголын урлаг, наадам, хоолны соёл, Төв аймгийн орон нутгийн музей зэргийг сурталчиллаа.
  • Улаанбаатар хотын НЗД-ын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолбор” , Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн” Ачлалт хүүхдүүд” асрамжийн газарт зочилж, хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйлчилгээ, Монголын нийгмийн халамжийн тогтолцоо, практик үйл ажиллагаатай танилцлаа.

14060237_10153981305968635_2036689241_o 14060345_10153981306698635_737207981_o 14060373_10153981303933635_1946523440_o 14060455_10153981303753635_258394556_o 14060498_10153981306558635_977181669_o 14075010_10153981305223635_97223072_o14074527_10153981304578635_219739957_o   14087527_10153981305858635_210319329_o 14087747_10153981304098635_1284148914_o (1)    14114004_10153981305318635_670059521_o     14114564_10153981305148635_1986720457_o 14114728_10153981304043635_1668833094_o   14123621_10153981304608635_944450777_o  14124167_10153981304503635_362189438_o 

Хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжсэн сургууль, салбарын удирдлагууд, Төв аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д. Энхболд, нийгмийн ажилтан Н.Даваадорж, Д. Оюунболд, цогцолборын дарга Б. Лхамсүрэн, асрамжийн газрын дарга Б. Саранбаатар нарт талархал илэрхийлье.

 Нийгмийн Ухааны салбар-Нийгмийн ажил