Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төслийн шугамаар “SAT төслийн тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын талаар хэлэлцэх семинар” боллоо

Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл нь Европын орнуудад суралцах, судалгаа хийх боломж олгох тэтгэлэгт  хөтөлбөр 2009 оноос ШУТИС-д хэрэгжсэн билээ. Төслийн консорциумын гишүүн сургуулиудын аль нэгэнд суралцахаар өргөдөл гаргах боломж нээгдсэн байсан юм.

 

Тус төсөл нь Европын Австри, Герман, Финлянд, Испани, Итали, Португаль, Турк улсуудад суралцах, судалгаа хийх боломж олгосноор ШУТИС-ийн 50 гаруй багш, докторант магистрант бакалавр оюутнууд тэтгэлэгт  хамрагдсан байна. Төслийн консорциумын гишүүн Австрийн Инсбрукийн Их Сургууль, ХБНГУ-ын Дрездений ТИС, Финляндын Куопиогийн Их Сургууль, Испанийн Мурсиагийн Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, Португалийн Миньогийн Их Сургууль, Туркийн Атилимийн Их Сургуулиудын аль нэгэнд суралцахаар өргөдөл гаргах боломж нээгдсэн байсан юм.

 

ШУТИС-д 2016 оны 9 дүгээр сар 7-11 ний өдрүүдэд тус төслийн удирдагч профессор Клаудио Миглярези тэргүүтэй Италийн Тренто хотын ИС-ийн профессор Мотта, төслийн зохицуулагч Марчелла Ору, Португалийн Миньогийн ИС-ийн профессор Руй Рейс болон Солонгосын Чонбукийн ИС-ийн профессор Гилсон Хан нар хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

ШУТИС-ийн удирдлага болон багш оюутнуудтай уулзан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.