ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн нээлттэй өдөрлөг болно.

ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн нээлттэй өдөрлөг оюутны үйлчилгээний нэгдсэн хуанлид заасан төлөвлөгөөний дагуу 2016 оны 09 сарын 26-нд 11:00-16:00 цагийн хооронд хичээлийн байруудад зохион байгуулна. Үүнд

  • БАС-ийн мэргэжлийн клубүүд хичээлийн II байр 3 давхарт
  • ГУУС- ийн мэргэжлийн клубүүд хичээлийн II байр 1 давхарт
  • ҮТС- ийн мэргэжлийн клубүүд хичээлийн I байрны үүдний вестибульд
  • ХШУС- ийн мэргэжлийн клубүүд хичээлийн I байр 4 давхар вестибульд
  • ЭХС- ийн мэргэжлийн клубүүд хичээлийн II байр 4 давхарт
  • МХТС, МехТС, БуХС-ийн мэргэжлийн клубүүд сургууль тус бүртээ зохион байгуулна.

Сайн дурын клубүүд хичээлийн I байр хурлын танхимын үүдний хэсэг, 3 давхарын вестибуль болон хичээлийн II байрны 1 давхарын вестибульд клубээ танилцуулан ажиллана.

Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар өдөрлөгт оролцох клубүүдийн судалгааг 09 сарын 23 ны дотор ОХҮА-д мэдэгдэнэ үү.

Багш, оюутнууд идэвхтэй оролцоно уу.

 

Оюутны хөгжил, үйлчилгээний алба