Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл олгох уулзалт, семинар

БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбоо

 2017 GLOBAL KOREA SCHOLARSHIP

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл олгох уулзалт, семинар

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 2017 онд Солонгос улсын их дээд сургуулиудад суралцах залуусын өргөдөл хүлээн авах хугацаа өрнөж буй энэ үед Монгол улс дахь БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбооноос (KGSP Alumni Mongolia) оюутан залуустаа зориулж уг хөтөлбөрийн тухай мэдээлэл, өргөдөл өгөх заавар, зөвлөгөө өгөх уулзалт семинар зохион байгуулахаар боллоо.

Энэхүү хөтөлбөр нь Олон улсын оюутан залууст  Солонгосын дээд боловсролын институт, их дээд сургуульд 4 жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах, 2 жилийн мэргэжлийн зэрэг олгох технологийн коллежид суралцах боломжийг олгох хөтөлбөрүүдээс бүрдэж байна.

Хаана: ШУТИС-ийн Т байрны 207 тоотод

Хэзээ: 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт

Холбоо барих: Утас: (86181818, 91919248, 99044111; E-мэйл kgspalumnimgl@gmail.com)

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

        1.Бакалаврын хөтөлбөр (Монгол улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)

Шалгаруулах хүний тоо: Монголоос 3 хүн ( 63 улс орноос нийт 79 хүн)

     2.Бакалаврын хөтөлбөр  (Байгалийн ухаан болон инженерийн мэргэжлийн БНСУ-ын орон нутгийн сургуулиудаар дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)

Шалгаруулах хүний тоо: (63 улс орноос нийт 25 хүн)

      3.Мэргэжил сургалт, технологийн коллежид 2 жилийн зэргийн хөтөлбөр ( Заасан 6 коллежоор дамжуулан материал хүлээн авч шалгаруулах)

            Шалгаруулах хүний тоо: (56 улс орноос нийт 17 хүн)

Ерөнхий шалгуур

  1. Өргөдөл гаргагч өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх
  2. 25 нас хүрээгүй байх ( 1992.03.01-с хойш төрсөн байх)
  3. Бакалаврын зэрэг хамгаалаагүй байх

Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага, дэлгэрэнгүй мэдээлэл

(Доорх холбоосоор орж авах)

БНСУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгээр Төгсөгчдийн Холбоо

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба