“1ST INTERNATIONAL SPACE BALLOON SIMPOSUIM” зохион байгуулагдав

Теxник теxнологийн дээд сургууль, Монгол коосэн загварын техник технологийн сургууль,Чибагийн теxнологийн иx сургуулиудынхамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа  “SPACE BALLOON” сэдэвт симпозиум 2016 оны 9 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уг хурлын арга хэмжээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,  Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Япон коосэн загварын техник технологийн сургууль, Механик тээвэрийн сургуулиудын багш нар, оюутанууд оролцов. ХШУС-ийн багш С.Туяа “Агаарын бөмбөлөгийн судалгаа Монголд” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.