ШУТИС-ийн Оны шилдэг багш шалгаруулах "Нээлттэй өдөрлөг"-т урьж байна

ШУТИС-ийн 2015/16 оны хичээлийн жилийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ шалгаруулах "Нээлттэй өдөрлөг" 2016 оны 9-р сарын 29-ний өдрийн 11:00-13:00 цагт зохион байгуулагдана. Нийт профессор багш нар, ажилтан та бүхнийг өргөнөөр оролцож, шилдэг багш нарын ажлын бүтээлтэй танилцахыг урьж байна.

Шалгаруулалт явагдах өрөөний хуваарь

  1. Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Е-604 тоот
  2. Оны шилдэг судлаач багш                     I-203  тоот
  3. Оны шилдэг залуу багш                         Е-405 тоот
  4. Оны шилдэг зөвлөх багш                       E-503 заал
  5. Оны шилдэг бүтээлч багш                     Урлаг заал

Бүрэлдэхүүн сургууль, институтийн шилдэг багшаар шалгарсан багш нар шалгаруулалт эхлэхэээс 30 минутын өмнө ирж бүтээлээ дэлгэн бэлдсэн байхыг сануулж байна.

Асууж тодруулах зүйл байвал Багшийн хөгжлийн төвд хандана уу.

Холбоо барих утас: 1053, 976-11-320383. 1-р байрны 301 тоот өрөө.