Оюутны эрүүл мэндийн даатгалд хамруулах 7 хоног аян боллоо

Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч нар 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрийг дуустал  ШУТИС-ийн Хичээлийн II байрны 1 давхарт эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг хамтран зохион байгуулж нийт 543 оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулж бичилт хийсэн болно.   

Сургууль

Оюутны тоо

1

БАС

71

2

БуХС

151

3

ГУУС

110

4

ҮТС

76

5

ХШУС

68

6

ЭХС

47

7

ГХИ

20

 

Нийт

543

Оюутны хөгжил, үйлчилгээний алба 2016-2017 оны хичээлийн жилд суралцаж буй 19-өөс доош насны 7524 оюутны судалгааг гаргаж СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Мөн бусад дүүрэгт харьяалагддаг бүрэлдэхүүн сургуулиудад Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллаа.

Оюутан та бүхэн 2016 оны эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй бол:

Сүхбаатар дүүргийн Ниймгийн даатгалын хэлтэс ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225, ГОЛОМТ БАНК-8125100281 тоот дансанд 23040 төгрөгийг төлсөн баримт, эрүүл мэндийн дэвтэрээ бүрэлдэхүүн сургуулийнхаа сургалтын албанд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны дотор хураалгана уу.

Жич: 2016 оны  эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд 2017 онд эрүүл мэндийн даатгалын төлбөрийг 2 нугалж 46080 төгрөг төлөх болохыг анхааруулж байна.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА