Ректорын зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр


9-р сар. 29, 2016, 1:59 p.m.

                                                  ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

                                                      РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 2016 оны 09-р сарын 20                                            Дугаар: 18                                       Улаанбаатар хот

      2016 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1415  цагт эхэлж 1756 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор  Д.Батчулуун, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн ЭНБД Л.Түмэнбаяр, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, БХТ-ийн захирал Т.Уранчимэг.

Хэлэлцсэн нь:

НЭГ. ШУТИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн тайланг Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав. 

Шийдвэр: 2016-2017 хичээлийн жилийн сургалтын чанарын баталгаажуулалтын жил болгосонтой холбогдуулан төлөвлөгөө гаргаж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХОЁР: ШУТИС-ийн багш ажилтны  өөрийн үнэлгээний системийг хэрэгжүүлэх журмыг  Сургалтын бодлого чанарыг албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.

Шийдвэр: Багш ажилчдын өөрийн үнэлгээний системийг дахин боловсруулж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтов.

ГУРАВ. ҮТС-ийн Текстил судлалын салбарт Японы Shima Seiki компанитай хамтарсан Ноос ноолуурын Азийн сургалтын төв байгуулж ажиллуулах тухай ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг танилцуулав.

Шийдвэр: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  “shima seiki tranning center” төвийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс ажиллуулж тус төвийн журмыг хавсралтаар баталж захирлаар Д.Энхтуяаг томилон ажиллуулахаар тогтов.

ДӨРӨВ. Соёл спортын төв байгуулах тухай ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа танилцуулав.

Шийдвэр: Соёл спортын төв байгуулах ажлын хэсгийн саналыг үндэслэн соёл спортын төв байгуулах тухай асуудлыг судалж 2016 онд багтааж Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.

Бусад асуудал

Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 55 инчийн ухаалаг дэлгэц бэлэглэх мөнгөн дүнг Бүрэлдэхүүн сургуулиуд Эрчим хүчний сургуулийн дансанд төвлөрүүлэхээр тогтов.

 

 

                   ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР