Хятад дууны тэмцээнд ШУТИС шилдэг зохион байгуулагч сургуулиар шалгарлаа

МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр уламжлал болгон их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион явуулдаг “Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ийн 5 дахь удаагийн тэмцээнийг 2016.10.15-нд Улаанбаатар чуулгад зохион явууллаа.

“Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ий I шатанд нийт 53 үзүүлбэр оролцсоноос II шатанд 20 үзүүлбэр шалгарсан. Үүнд ШУТИС-ийн 6 үзүүлбэр буюу хамгийн их үзүүлбэр шалгарч үлдсэн.

ШУТИС-ийн ГХИ-ийн хятад хэлний ангийн оюутнуудаас гадна 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд тус тэмцээнд оролцож авъяас чадвараа сорьсон байна. 3-р байрыг оюутан Ганбаяр, тусгай байрыг оюутан Энхмаа, Мөнх-Эрдэнэ нар хүртэж гэрчилгээ, үнэ бүхий зүйлээр шагнагдав.

“Хятад дуу дуулаачдын тэмцээн”-ий  II шатанд шалгарсан болон байр эзэлсэн оюутны тоогоор ШУТИС тэргүүлсэн амжилт үзүүлсэн тул Шилдэг зохион байгуулагч сургуулиар ШУТИС, Шилдэг зохион байгуулагч багшаар Ц.Эрдэнэзаяа багш тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууд болон оюутнууддаа амжилттай зохион байгуулсан Ази судлалын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.

Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхим