Ректорын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 2016 оны 10-р сарын 04                                 Дугаар: 19                                            Улаанбаатар хот

2016 оны  10 дугаар сарын 04-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1400  цагт эхэлж 1800 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БУХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЭХС-ийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр

Хэлэлцэх асуудал

НЭГ. ШУТИС-ийн Оны шилдэг багш шалгаруулалтын үйл ажиллагааны тайлан мэдээ Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Ректор цаг үеийн асуудлаар дараах мэдээлэл танилцуулж бүрэлдэхүүн сургууль, институтын захирлуудад дараах үүрэг даалгавар өгөв. Үүнд

  • Багш нарын баярын өдрийг тохиолдуулан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулаглана. Нэгдсэн арга хэмжээнд багш нараа оролцуулах
  • Инженерийн боловсролын 55 жилийн ойн арга хэмжээг сургууль дээрээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэх
  • Үндэсний аудитынг газраас ШУТИС-ийн 2016 оны үйл ажиллагаа, зуны засварын ажилд хяналт шалгалт явуулахтай холбогдуулан холбогдох нэгжүүд баримтуудаа бүрдүүлж бэлтгэх
  • Өвлийн бэлтгэл ажил, хичээлийн болон дотуур байруудын дулаан, хичээл сургалтын ажлын явцыг анхаарч ажиллах
  • Цаг бүртгэлийн системийг хэвшүүлж, багш ажилтны ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах
  • Бүрэлдэхүүн сургуулиуд 2017 оны төсөв төлөвлөгөөгөө боловсруулахдаа санхүүгийн нөхцөл боломжоо сайтар тооцож, хэмнэж сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагагүй үйл ажиллагаа, гадаад, дотоод томилолтын зардлыг зогсоох
  • 2016/2017 оны хичээлийн жилийг “Сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах” жил болгон зарлаж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа сургалтын чанарыг сайжруулах чиглэлд хандуулж ажиллах

ХОЁР. Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал ШУТИС-ийн 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүрэлдэхүүн сургуулиудад элссэн элсэгчдийн тоо, элсэлт аваагүй мэргэжил хөтөлбөр, элсэлтийн үйл ажиллагааны дүгнэлт, цаашдын зорилт, шийдвэрлүүлэх асуудлыг дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд 2016/2017 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дараах гурван асуудлыг 11 сард тооцоо судалгаатайгаар хэлэлцүүлэхийг Боловрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбар тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.Үүнд:

  • Элсэлтийн үйл ажиллагааг консерциумтай хамтран зохион байгуулах эсвэл дангаар зохион байгуулахын аль нь үр дүнтэй байх
  • Өвлийн улиралд элсэлт зохион байгуулж болох эсэх, Туршилтын журмаар ямар мэргэжил хөтөлбөрөөр элсэлтийг зохион байгуулах
  • Элсэлтийн маркетинг, элсэлтийн санхүүгийн тайланг хамтатгах
  • Элсэлт гүйцэхгүй байгаа хөтөлбөр, мэргэжлийг хариуцсан салбар тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд элсэхгүй байгаа учир шалтгааныг тогтоож, цаашид ямар арга авах талаарх саналаа ирүүлэх.

ГУРАВ: ГУУС-ийн захирал Б.Чинзориг Эрдэс баялгийн нэгдсэн лаборатори болон Нүүрс устөрөгчийн хийн сургалт судалгааны лаборатори байгуулах үндэслэл, төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, зорилго зорилт, уул уурхайн салбарын төлөвлөж буй лаборатори, одоо байгаа лабораториудын судалгаа, нэгдсэн лаборатори байгуулах урьдчилсан тооцоо судалгаа, шийдвэрлүүлэх асуудлыг дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд дараах шийдвэр гаргав. Үүнд:

  • Нүүрс устөрөгчийн хийн сургалт судалгааны лаборатори байгуулахыг дэмжиж, ГУУС анги танхимын хүрэлцээний асуудлыг судалж, холбогдох саналаа хүргүүлэх, лабораторийн ангийн асуудлыг ажил хэргийн шугамаар шийдвэрлэхээр тогтов.  
  • Эрдэс баялгийн нэгдсэн лаборатори байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, барилгын зураг төсөл хийлгэх төсөв байгаа эсэхийг судлан үзэж боломжтой тохиолдолд дээрх зардлыг 2017 оны төсөвт тусгахыг зөвшөөрөв. Эрдэс баялгийн нэгдсэн лаборатори байгуулахтай холбогдуулан лабораторийн барилгыг хаана барих, зураг төсвийг хэнээр хийлгэх, ямар үнэ ханшаар хийлгэх асуудлыг тооцоо судалгаатай оруулж Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг ГУУС-ийн захирал Б.Чинзоригт үүрэг болгов.

ДӨРӨВ: Бусад асуудал

  • Ректор Б.Очирбат ҮТС-ийн Текстил судлалын салбарын сургалтын мастер Ц.Цэцэгбалын эмчилгээний зардалд тусламж хүссэн өргөдлийг уншиж танилцуулав. Гишүүд хэлэлцээд ҮТС-ийн Текстил судлалын салбарын сургалтын мастер Ц.Цэцэгбалд ҮТС-иас 2 сая, бусад бүрэлдэхүүн сургууль, институт, захиргаа тус бүр 100 000 төгрөг, нийт 2.9 сая төгрөгийн тусламж үзүүлэхийг дэмжив.
  • Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг Оны шилдэг багш шалгаруулалтын  зохион байгуулалт, үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж, Шалгаруулалтын журмыг шинэчлэн найруулах, шинэчилсэн найруулгыг 2016 оны 11 сард багтаан Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Багшийн хөгжлийн төвд үүрэг болгов.

 

Захиргаа, мониторингийн газар