Япон улсын Мицибуши корпорацтай Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа

Япон улсын Мицибуши корпорац болон ШУТИС нь 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Хамтын ажиллагааны хүрээнд 75 орчим оюутанд 39 сая орчим төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгоод байна.

 

2016/2017 оны хичээлийн жилд 8 оюутанд 8 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ажиллагаа 2016 оны 10 дугаар 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа болон Мицубиши корпорацын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Хидэнори Ёошино нар байлцлаа.