Ректорын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэр


11-р сар. 10, 2016, 10:04 a.m.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

 2016 оны 10-р сарын 18                                                             Дугаар: 20                                                 Улаанбаатар хот

2016 оны  10 дугаар сарын 18-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1400  цагт эхэлж 1903 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр

Хэлэлцсэн асуудал

НЭГ: ИТДБ төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг ажлын хэсгийн ахлагч Т.Намнан танилцуулав.

Шийдвэр: Санал нэгтэн зохих зайлшгүй өөрчлөлтийн шинэчлэлийг удирдах хороогоор хэлэлцүүлж, ажлын хэсгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив үүнд: 

  • Хөтөлбөр боловсруулалт болон ном, сурах бичиг орчуулах, зохиох ажлыг дэмжих, урамшуулах зардлыг холбогдох нэгжийн төсөвт суулгахыг Төслийн Удирдах хороо, холбогдох шатны байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх,  
  • ИТДБ төслийн хүрээнд бэлтгэж байгаа бакалаврын мэргэжлүүдийг дахин авч үзэж, өөр мэргэжлээр өргөтгөх боломжийг судалж холбогдох шатны байгууллагад санал хүргүүлэх,
  • Хамтарсан хөтөлбөрийн оюутнуудын сургалтын төлбөрийг 2017/2018 оны хичээлийн жилээс тодорхой хувиар нэмэгдүүлэх,  үндэслэл, тооцоо, тайланг нарийвчлан гаргаж холбогдох шатанд танилцуулж шийдвэрлүүлэх,
  • Төслүүдийн уялдаа холбоог хангах, зохион байгуулалтыг боловсронгуй болгож үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүн муутай төслүүдийг нэгтгэх, хасах, зарим төслийн удирдагчийг солих хүртэл арга хэмжээ авах.

Тухайлбал:    

  • Сүүлийн 4-н төслийг дотор нь олон дэд төслүүдэд хуваасныг болиулж, нэг үндсэн сэдвийн хүрээнд ажиллуулах
  • “Монгол орны хүрээлэн буй орчин, газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” төсөл (Ц.Цоггэрэл, БАС) -ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, зорилго, хүрэх үр дүнгээ судалгаа хоорондын уялдааг харгалзан дахин тодорхойлох, хэрэгжиж эхлээгүй зарим дэд төслүүдийг зогсоох.
  • “Дижитал технологид суурилсан судалгаа хөгжүүлэлт” төсөл  (Г.Хишигжаргал, МХТС)-ийн  хувьд  дахин боловсруулалт хийж, гишүүдийг тодорхой болгож эрчимжүүлэх, багийн бүрэлдэхүүнийг өөрчлөн зохион байгуулах.
  • “Шинэ материал дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” төсөл (М.Дэлгэрмаа, МехТС)-ийн  8 дэд төслийг хооронд нь уялдуулж бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, үр дүн муутай байгаа зарим дэд төслийг зогсоох.
  • “Монголын уламжлалт зарим бүтээгдэхүүн хатаах аргын харьцуулсан судалгаа” төсөл (Ц.Одбаяр, ҮТС)-ийн  хувьд төслийн үр дүнг эрчимжүүлэх,  талуудын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
  • Төслийн хүрээнд Зэргийн болон зэргийн бус сураглтанд цаашид хамрагдах багш, судлаачдыг ШУТИС-ийн хүний нөөцийн бодлоготой уялдуулан судалж, сонгон шалгаруулалтыг оновчтой болгох,

ТХН-д судалгааны багийн жилийн санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар санал хүргүүлэх, амжилттай хэрэгжиж буй судалгааны төслүүдэд санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдийг бий болгоход ШУТИС-ийн зүгээс бодлогоор дэмжих,

  • ИТДБ төслийн санхүүжилтээр орж ирэх сургалт, судалгааны багаж, тоног төхөөрөмжүүдийг төрөлжүүлж, салбар дундын НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИ байгуулах, байр талбайг шийдвэрлэх,
    • Хувилбар: ШУТИС-ийн Технологийн байрны одоогийн ашиглалтыг өөрчлөн зохион байгуулж, нээлттэй төрөлжсөн нэгдсэн лабораториудыг байршуулах.
  • ИТДБ төслийг хэрэгжүүлснээр ШУТИС судалгааны их сургууль болох үндсэн чадавхаа бэхжүүлэх, юуны түрүүнд хүний нөөц, материаллаг орчны шаардлагуудыг хангахад чиглэсэн бодлогын зохицуулалтуудыг хийхэд онцгой анхаарах шаардлагатай.

ХОЁР: ШУТИС-ийн багш нарын  2015–2016 оны хичээлийн ажлын кредитийн гүйцэтгэлд хийсэн шалгалт дүн шинжилгээг Захиргаа, мониторингийн газрын дэд дарга Б.Арвинбаяр танилууулав.

Шийдвэр: 2015/2016 хичээлийн  жилд профессор, багш нарын ноогдлоос давсан зөвшөөрөгдөх кредитээс илүү гүйцэтгэсэн кредит цагийг тооцож олгох,  “Профессор багш  нарын ажлын  гүйцэтгэлийг кредитээр тооцох, үнэлдэх журам”-д зохих өөрчлөлтийг 2016 онд багтаан хийж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

Цаг үеийн мэдээлэл:

Монголд улсад Инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойд зориулж “Инженерийн боловсрол 55” эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулах, Ойн баярын арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар тогтов.  

 

                ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР