Хятад хэлний клубын “Хятад дууны тэмцээн”, “Хятад цаасан хайчилбар”-ын хичээл амжилттай болж өнгөрлөө

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Хятад дууны тэмцээн”, “Хятад цаасан хайчилбар”-ын хичээлийг амжилттай зохион явууллаа. 

Энэхүү 2016 оны 11 дүгээр сар 12-ны өдөр ШУТИС-ийн “Хурлын танхим”-д зохион явуулсан хятад дууны тэмцээнд нийт 23 оюутан оролцсоноос тэргүүн байрыг ГХИ-ийн У.Тэмүүлэн, Х.Бямбасүрэн II байр, Б.Амармөрөн III байр, ЭХС-ийн Н.Жаргалмаа, “ЭХС 2+2” хамтлаг, ГХИ-ийн М.Насанбуян нар тусгай байр эзлэв. Байр эзэлсэн оюутнуудыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшуулав.

Хятад хэлийг сонирхон суралцаж буй оюутан та бүхэн тухайн улсын соёл уламжлал, дуу хөгжмөөр дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдэж сурах үйлдээ амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 Хятад соёлтой танилцуулах зорилгоор “Хятад цаасан хайчилбар”-ын хичээлийг ШУТ-ийн төв номын сангийн “Хятад хэлний танхим”-тай болон БНХАУ-аас ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж буй сайн дурын мэргэжилтэн багш Лү Чөнжүнтэй хамтран амжилттай явууллаа.

Энэхүү хайчилбарын хичээлд клубын гишүүд, ГХИ-ийн ТМО-ийн ангийн болон ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд оролцож цаасан хайчилбарын соёлтой танилцан, хайчилбар хийж  өөрсдийн бяцхан бүтээлийг гаргасан нь энэхүү хичээлийн нэг онцлог байлаа.  

Дашрамд клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб