"Спортын II их наадам"-ын цомын эзнээр МехТС шалгарлаа

ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн оюутнуудын дунд зохиогддог “Спортын II их наадам” 2016 оны 11 дүгээр сарын 07-18-ны хооронд  зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Механик, Тээврийн сургуулиас нийт 60 гаруй оюутан оролцсон ба багийн дүнгээр 1 дүгээр байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.

ХУВИЙН ДҮНГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД

1.Үндэсний бөх /сумын заан, МЭС-н IV курсын оюутан Э.Мөнх-Эрдэнэ 64 бөхөөс түрүүлсэн./
2.Ширээний теннис багийн төрөлд II байр

/Механик инженерийн I курс У.Уламбат, Б.Тэмүүлэн, АМАА-I курс П.Билэгжаргал, Логистик, Тээврийн менежментийн  III курс Б.Баттуяа, АМАА-III курс Б.Энхжаргал нар/
3.Ширээний теннис  эрэгтэй ганцаарчилсан I байр АМАА-I П.Билэгжаргал

4.Сагсан бөмбөг эрэгтэй I байр

/НТМ-V Р.Санчир Б.Эрдэнэболор,

МЭС-V Г.Цэрэнсодном Б.Энхсайхан,

Логистик-IV Т.Мөнх-Эрдэнэ,

МБЗҮ-V Б.Мягмардорж,

Мех-III Б.Батсүх Б.Отгонзул О.Саруул Ш.Түвшинбаяр

МҮТ-IV А.Дөлгөөн

ҮМ-III Х.Гарамжав  нар оролцсон.
5.НТМ-V Б.Эрдэнэболор /Монгол Улсын шигшээ багийн болон ШУТИС-н Sharks багийн холбон тоглогч УУИС-г төгсөгч спортын мастер Б.Ариунболд агсны нэрэмжит шилдэг тоглогч/
6.Илтгэлийн тэмцээн III байр /ҮА-II Ц.Дөлгөөн/ зэрэг байруудыг эзэлсэн байна.

СПОРТЫН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЖ СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Механик, Тээврийн сургуулийн захиргаа