“СУДЛААЧ ОЮУТАН-2016” Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний үндэсний II бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн БАТС-аас анх удаа Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний үндэсний бага хурлыг үндэсний хэмжээнд зарлаж, 2015 оны 11-р сарын 20-нд амжилттай зохион байгуулсан билээ. Харин 2016 оны 11-р сарын 18-19-нд “СУДЛААЧ ОЮУТАН-2016” Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний үндэсний II бага хурлыг өргөжүүлэн ОХУ-ын Буриадын Их Сургуультай хамтран амжилттай зохион байгуулав. Уг хуралд ШУТИС-ийн БАТС, ШУТИС-ийн Эрдэнэтийн Технологийн Сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Дорнод Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, ОХУ-ын Кубаны Их Сургууль, Буриадын Их Сургуулиудаас магистрант, докторант оюутнууд оролцлоо.


“Судлаач оюутан-2016” ЭШХ-д амжилттай оролцогчид

Зочин профессор-Ванчикова Елена Николаевна

Зочин профессор- Санковец Анастасия Александровна

1-р байр - ШУТИС, ҮТС-ийн Докторант Ш. Цэнд-Аюуш

1-р байр - ШУТИС, БАТС-ийн магистрант  Б. Пүрэвхишиг

2-р байр - МУИС, ШУС-ийн магистрант Б. Насан-Эрдэнэ, МУИС, Бизнесийн сургуулийн магистрант Б. Цэнгэл

  

3-р байр - Дорнод их сургууль, Магистрант Э.Боролдой