“Миний орос кино”

ШУТИС-ийн “Русский центр”, ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран “Русский мир” сангийн ивээл дор Улаанбаатар хотын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын 10-12-р ангийн сурагчдын дунд “Миний орос кино” сэдэвт орос хэлний их наадам – уралдааныг зохион явууллаа. Уг их наадам – уралдаан нь хоёр үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатанд сурагчид өөрсдийн үзсэн орос киноны  сэдвээр эссэ бичиж, ШУТИС дээр 11-р сарын 23,24-ний өдрүүдэд болсон сүүлчийн шатны шалгаруулалтад багуудын дунд орос киноны талаар асуулт, хариултын тэмцээн явагдлаа. Орос киноны талаарх монгол хүүхдүүдийн өргөн мэдлэг их наадам – уралдааныг зохион байгуулагчдын зүгээс онцгой талархал хүлээлээ. Мөн энэ үеэр Буриадын их сургуулийн авьяаслаг оюутнууд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.