ШУТИС-ийн хэмжээнд зохиогдсон дүрслэх геометрийн олимпиадын мэдээлэл

ШУТИС, БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд  Дүрслэх геометрийн олимпиадыг 2016 оны 12 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад бүрэлдэхүүн сургуулийн 3000 гаруй оюутнаас шалгарсан 47  оюутан оролцож мэдлэг, оюунаа сорилоо.

Олимпиадын явц

 Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

 1-р байр B161100725 Н.Дэлгэрсүрэн,  2-р байр    B161050240 Ц.Давааням,

 3-р байр      B161050005     С.Билгүүн,   В161350159     Г.Билгүүн,

Тусгай байр: B161150042     М.Азжаргал, B161350033 Л.Билгүүн   нар  шалгарлаа.

 Олимпиадыг зохион байгуулахад  оролцсон  багш нар, БАС-ийн Оюутны зөвлөл болон тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

БАС. Архитектурын салбар

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2016.12.10