ШУТИС-ийн оюутны клубийн тайлан хэлэлцэх хурал боллоо

ШУТИС-ийн оюутны сайн дурын болон мэргэжлийн клубийн тайлан хэлэлцэх хурал 2016 оны 12 дугаар сарын 16-нд 10:00-17:00 цагт  хичээлийн I байр “Хурлын танхим”-д  боллоо.

Оюутны сайн дурын клубүүдээс  “Хөтлөгчийн” клуб, “AIESEC in MUST” клуб, “Хөгжлийн жигүүр” клуб, “Багшийн туслах оюутан” клуб, “Профессорын туслах оюутан” клуб, “Empowerment “клуб, “Хос Уянга” бүжгийн клуб,  “Дуулаачийн” клуб, “Мэргэн шагайн харваан клуб”, “Тэмүүлэл” клуб,  “IQ” клубүүд тайлангаа хэлэлцүүлэв. Нийт 300 гаруй гишүүдээс 60 гаруй оюутан оролцов.

Мэргэжлийн клубүүдээс  “Meine Zukuntt” Герман хэлний клуб, Хятад хэлний клуб, “Whizz” клуб, Hightech клуб , Syscotech клуб, “Pro arte” клуб, “Зохистой хооллолт” клуб, Геоаномал клуб, “Хөгжлийн ирээдүй”, “Сэргээгдэх эрчим хүч” клубүүд тайлангаа хэлэлцүүллээ. Нийт 600 (online700) гишүүдээс 80 гаруй оюутан оролцов.

Тайлан хэлэлцэх хуралд ОХҮА , ИТДТ-ийн мэргэжилтэн Б.Бадрах, ГХИ-ийн Монгол судлалын тэнхимын эрхлэгч доктор, профессор Г.Томтогтох, ГУУС-ийн Уул уулхайн салбарын дэд профессор, доктор Д.Гэрэлт-Од, МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын дэд профессор, доктор О.Бат-Энх нар ажиллав.

Хурлын арга хэмжээг  ОХҮА-ны дарга О.Халиун нээж их сургуулийн оюутныг урлагаар хөгжүүлэх, соёлыг түгээн урлагийн томоохон фестивалийг 2 жил амжилттай зохион байгуулан ажилласан “Pro arte” клубт “Батламж” гардуулав.

Клубүүд зорилго зорилт, ажлын төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа жигд төлөвлөн амжилттай сайн ажиллаж олон уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулж олон улсын хэмжээний уралдаан тэмцээнийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн клубийн оюутнууд сургуулийн томоохон арга хэмжээнд авъяас чадвараараа тогтмол оролцож байна.  Клубийн үйл ажиллагаагаар Оюутан оюутнаа удирдан, оюутан баг хамт олон дотроо хөгжин төлөвшиж, авъяас чадвар нь нэмэгдэж байгаа нь клубүүдийн тайлангаас тод харагдаж байлаа.

Клубүүдэд үйл ажиллагаагаа тогтмол явуулахад анги танхимын хүрэлцээ муу байдаг асуудлыг их тавьж байна.

Мөн нийт оюутанд үйлчилгээ үзүүлж байсан ёс зүйн “Соёмбо” клубийг өрөөгөөр ханган өгч ажиллуулах, хичээлийн байруудын гадна байрлах хогын савны зориулалтыг шинэчлэх шаардлагтай байгаа талаарх асуудлыг дэвшүүллээ.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба