2017 оны багш, ажилчдын спортын 5-н төрөлт тэмцээний удирдамж


12-р сар. 28, 2016, 10:21 a.m.

Нэг. Тэмцээний зорилго

Боловсролын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийг хэрэгжүүлэн багш, ажилчдын дунд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхолыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах зорилготой.

Хоёр. Тэмцээний төрөл, зохион байгуулах хугацаа

Төрлүүд

Хүний тоо

Хугацаа

Хариуцах эзэн

Явагдах байр

Эр

Эм

Дас

1

Волейбол

12

12

2

2017 оны 1-р сарын 10-12

Ч.Ням

2-р байр спорт заал БУХС

2

Сагсан бөмбөг

12

12

2

2017 оны 1-р сарын 14-16

Б.Ганзориг

2-р байр спорт заал БУХС

3

Шатар

Багаар

 

2017 оны 1-р  сарын 13

В.Чимэдлодой

2-р байр спорт заал

Ганцаарчилсан

2017 оны 1-р  сарын 13

4

Ширээний теннис

Багаар

 

2017 оны 1-р  сарын 13

Б.Баатардорж

2-р байр спорт заал

Ганцаарчилсан

2017 оны 1-р  сарын 13

5

Биллиард

Захирлын зөвлөл

2017 оны 1-р  сарын 14

М.Буянмөнх

“Дай и чи” Биллиард төв

 

Гурав. Тэмцээний зохион байгуулалт

ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим хамтран зохион байгуулна. ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас төрөл тус бүрд удирдамжийн дагуу баг, тамирчид оролцоно. Спорт тэмцээний нэгдсэн нээлтийн ажиллагаа волейболын тэмцээний хоёр дахь өдрийн 1800 цагаас, хаалтын ажиллагаа сагсан бөмбөгийн тэмцээний сүүлийн өдөр болно. Нэгдсэн нээлтийн ажиллагаанд баг бүрийн шилдэг 5 тамирчин сургуулийнхаа туг, хаягаа барин, жигд өмсгөлтэй оролцоно.

Дөрөв. Шагнал, урамшуулал

            Тэмцээний төрөл тус бүрд 1, 2, 3-р байр эзэлсэн баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр эзлүүлж, цом, өргөмжлөл, дурсгалын медаль мөнгөн шагналаар шагнана. Сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй эмэгтэй тус бүр 1 тамирчныг шилдэг тоглогчоор шалгаруулна. Багийн нийлбэр дүнг медалийн тоо, чанараар тооцон, өгсөх системээр дүгнэж байр эзлүүлнэ.

Үүнд:

  • алтан медаль 25 оноо
  • мөнгөн медаль 15 оноо
  • хүрэл медаль 10 оноо
  • -р байр 5 оноо

Жич: Ганцаарчилсан төрлийн амжилт багийн дүнд хамаарахгүй.

Тав. Оролцох багуудын эрхийн төлбөр

            Сургууль тус бүр тэмцээний эрхийн төлбөр 650 000 төгрөгийг ШУТИС-ийн 1102928177 тоот дансанд тушааж, техникийн зөвлөгөөнд ирэхдээ баримтаа авч ирж сугалаанд оролцоно.

Зургаа. Тэмцээн явагдах систем

            Багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр тэмцээн явуулах системийг тохирно.

Долоо. Багийн бүрэлдэхүүн

            Тэмцээний төрлүүдэд бүрэлдэхүүн сургуулиудаас 2016 оны 01 тоот тушаалд нэр орсон үндсэн багш ажилтан, ажилчид байна. Гэрээт багш, ажилтан тэмцээнд оролцохгүй. 

Найм. Техникийн зөвлөгөөн

            Техникийн зөвлөгөөний хурал 2016 оны 12-р сарын 28-нд 1500 цагаас ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Техникийн зөвлөгөөнд багийн ахлагч болон хоёр хүртэлх төлөөлөл багийн баталгаажуулсан мэдүүлэгтэй  оролцоно.

Бүрдүүлэх материал:

  1. 2016 оны тоот тушаал
  2. 1% цээж зураг
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /Материалыг багшийн хөгжлийн төвөөс шалгаж баталгаажуулна./
  4. Эрхийн төлбөр төлсөн баримт

Ес. Мэдүүлгийн заавар /А4 цаасан дээр хөндлөнгөөр бичнэ./

Батлав. ШУТИС-ийн ............. сургуулийн захирал ............................

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2017 оны багш, ажилчдын

спортын 5 төрөлт тэмцээний …………… төрөлд оролцох

……… сургуулийн багийн мэдүүлэг

Тамирчны хувийн дугаар

 

Овог нэр

 

Албан тушаал

 

Регистр

 

Хүйс

 

Биеийн өндөр

 

Биеийн жин

 

Цол зэрэг

 

Үүрэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багийн ахлагч:.........................../утас/..................               

Багийн дасгалжуулагч:................../утас/.......................