ШУТИС-БАС-ийн оюутан Б.Мандуул ”60,70, 80 оны үл тасрах аялгуу” дууны тэмцээний тэргүүн байранд шалгарлаа

МОХ, TV-5 телевизтэй хамтран зохион байгуулж буй ”60,70, 80 оны үл тасрах аялгуу” дууны тэмцээнд ШУТИС-дуулаачийн клубийн 5 оюутан оролцсоноос гала тоглолтонд ЭХС-ийн оюутан Ж.Төмөрбаатар “Намрын дурсамж”, БАС-ийн оюутан Б.Мандуул “Миний эх орны өглөө” дуугаар тус тус оролцсож эцсийн шалгаруулалтаар

I байранд  ШУТИС-БАС-ийн оюутан Б.Мандуул

 II байранд СУИС-ийн оюутан н.Чулуунхүү

III байранд СУИС-ийн оюутан н.Сайнтөмөр нар шалгарчээ. 

Ийнхүү мэргэжлийн оюутнаас илүү чансаатай дуулж тэргүүн байр эзэлсэн  БАС-ийн оюутан Б.Мандуул, амжилттай оролцсон, ЭХС-ийн оюутан Ж.Төмөрбаатар нартаа баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА