Ректорын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 2016 оны 12-р сарын 13                                                     Дугаар: 25                                                Улаанбаатар хот

2016 оны  12 дүгээр сарын 13-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1417  цагт эхэлж 1840 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, БАС-ийн ЭНБД, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн  захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр,  БХТ-өөс  С.Энхболд.

Хэлэлцссэн асуудал:

НЭГ. 2017 оны төсвийн төслийг Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.      

Шийдвэр: 2017 оны төсвийн төслийг илүү боловсронгуй болгож Удирдах зөвлөлийн хурлаар хэлэцүүлэхийг, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн албаны ажилтнууд авлага барагдуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгов.

ХОЁР: ШУТИС-ийн хэвлэлийн газрын ажиллах журам, Редакцийн зөвлөлийн ажиллах журам, санхүүгийн тооцоог Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЗАА-н ахлах нягтлан бодогч Б.Алтантуяа нар танилцуулав.

Шийдвэр: ШУТИС хэвлэлийн газрыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулах Ректорын тушаал гаргаж, бүтэц, түр журмыг хавсралтаар батлахаар тогтов.

ГУРАВ: СБЧА-ны дарга Д.Ганхуяг КООСЭН сургалтын  үйл ажиллагатай холбогдуулан ШУТИС-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэлгэрэнгүй танилуулав.  тухай Ганхуяг танилцуулав.

Шийдвэр: Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн ШУТИС-ийн дүрэмд холбогдох нэмэлт өөрлчөлтийн саналыг дэмжиж ТУЗ-аар хэлэлцүүлэхээр тогтов.

Бусад асуудал:

НЭГ: ШУТТНС-ийн нэгдүгээр давхарт байрлах “Оюутан зоог”-ын түрээсийн хугацаа дууссан тул Санхүү, эдийн засгийн алба тооцооны ажлыг дуусгаж, ерөнхий шалгуур үзүүлэлтээр ажиллах газрыг сонгон шалгаруулаар тогтов.

 

 

                                                          ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР