Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай явагдаж байна

Багшийн хөгжлийн төв, Англи хэлний Академитай хамтран ШУТИС-ийн багш нарын хөгжлийг дэмжих зорилгоор Англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг 2017-01-18-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулж, суралцагчдыг сурах бичгээр үнэгүй хангаж байна.

Багш нарынхаа хөгжилд хөрөнгө оруулалт хийж бидний үйл ажиллагааг талархан дэмжиж ажилласан БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав нарт багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Цаашид аль ч түвшний сургалтыг багш нарт таатай нөхцлөөр хамтран зохион байгуулах боломжтой тул сонирхсон багш, ажилтан БХТ-д хандана уу.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИ