Шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон сургалт амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетийн их эмч Г.Анхцэцэг, сувилагч Р.Цэрэндаш, МехТС-ийн эмч Ч.Ундрал нар хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд МехТС-ийн МСҮТ-ийн 1, 2-р ангийн 237 суралцагчдад амны хөндий, шүдний өвчлөлийн урьдчилан сэргийлэх үзлэг,  "Шүд эрүүл бол бие эрүүл" сэдэвт сургалтыг дөрвөн ангийн 100 гаруй хүүхдүүдэд амжилттай зохион байгууллаа.

2017 оны 02 сарын 07-ны өдөр МехТС-ийн МСҮТ-ийн 1, 2-р ангийн 237 суралцагч болон багш нарт нь “Шүд эрүүл бол бие эрүүл” мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнг танилцуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

МехТС-ийн МСҮТ