Химийн технологийн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох сургалтанд урьж байна

Химийн технологийн чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төвд зохион байгуулна. Нэг удаагийн сургалтанд 20-иос илүүгүй хүн хамрагдах боломжтой.

Тавигдах шаардлага: Химийн үйлдвэлэлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй, үйлдвэрлэл дээр тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх. Хэрэв бакалавр зэрэгтэй бол 5 жил, магистр зэрэгтэй бол  4-өөс дээш жил ажилласан байх шаардлагатай. Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн өргөдөл (маягтын дагуу), ажил байдлын тодорхойлолт, 3х4 хэмжээтэй 2 хувь зураг, дипломын хуулбар, эх хувийг хамт авчрах, гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулсан байх, бүтээлийн тайлан, жагсаалт, бүртгэлийн хураамж 10 000 төгрөг (бэлнээр) авчрах, тавигдах шаардлага хангасан ба ерөнхий мэдлэгийн шалгалтанд тэнцсэн хүмүүс сургалтын төлбар 800 000 төгрөгийг ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Голомт банкны 8115007023 тоот дансанд тушаах

Төгсөлт:  Төгсөгч төгсөлтийн ажил хийж хамгаална. Амжилттай төгсөгчдөд мэргэшсэн инженерийн гэрчилгээ, энгэрийн тэмдэг, тамга гардуулна.

Сургалтанд бүртгэх:

Сургалт эхлэхээс 7 хоногийн өмнө бүртгүүлсэн байх.

Харилцах утас: 99027238, 99127048

Анкет болон бүтээлийг үнэлэх үзүүлэлтийг энд дарж татаж авна уу.

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв

Монголын химич, химийн инженер технологчдын холбоо