“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежийн 1 дүгээр курсын 18 нас хүрсэн, үнэлгээний голч дүн 2.8-иас дээш  дүнтэй суралцаж буй шаардлага хангасан оюутнууд 2017 оны 02 дугаар сарын 17-ны 14 цагийн дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд хандаж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сурлагын дүнгийн тодорхойлолт
  • Суралцахыг хүссэн өргөдөл

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА