1-3 жил ажиллаж буй залуу багш нарт зориулсан "Шилдэгээс суралцахуй" сэдэвт сургалтанд урьж байна

ШУТИС-ийн Оны шилдэг багш нарын туршлагаа хуваалцах төлөвлөгөөт сургалт Баасан гариг бүрийн 11:00-14:30 цагийн хооронд T-206 тоот  танхимд тогтмол явагдана.

2017 оны 2-р сарын 17-ны баасан гарагийн сургалтыг "Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" шагналтан МХТС-ийн багш А.Гэрэлцэцэг, "Оны шилдэг бүтээлч багш" шагналтан МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар нар удирдан явуулна.

2017 оны 2-р сарын 24-ны баасан гарагт "Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" шагналтан МехТС-ийн ахлах багш П.Өлзийсайхан, “Оны шилдэг зөвлөх багш” Ц.Тэнгис нар туршлагаа хуваалцана.

Бүртгүүлэх хүсэлтэй багш нар tuulch@must.edu.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ