Текстил судлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ШУТИС-ҮТС-ийн Текстил судлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3 үе шаттай зохион байгуулагдаж бакалавр, магистр, доктор оюутнуудын илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Энэ удаа хэлэлцэгдсэн илтгэлүүд нь Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оюутнууд идэвхитэй оролцож байгааг харуулсан чухал ажил боллоо. Судалгааны ажлуудын зарим нь үйлдвэр бизнесийн байгууллагуудын захиалгаар хийгдэж байгаа судалгааны ажлууд болно. Нийт оролцсон багш, оюутнууддаа баярлалаа.