“Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” Онол-практикийн XI бага хурал, “Газар хөдлөлт, инженерчлэлийн судалгаа” Монгол-Японы хамтарсан эрдэм шинжилгээний семинарт урьж байна

ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Геотехникийн судалгааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” Онол-практикийн XI бага хурлын хүрээнд зохион байгуулагдах “Газар хөдлөлт, инженерчлэлийн судалгаа” Монгол-Японы хамтарсан эрдэм шинжилгээний семинар нь 2017 оны 3-р сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. Хуралд Барилга байгууламж, Геологи, Геофизик, Уул уурхайн салбаруудын эрдэмтэн судлаачид, инженерүүд, багш нар, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Семинарт Япон улсын Тохокү Их Сургууль, Хирошима Их Сургууль, Ямагата Их Сургууль болон ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн профессор, багш нар лекц уншиж, судлаачид илтгэл тавина. 

Төлбөр: 50.000 төгрөг ( 2кр гэрчилгээ олгох бөгөөд үдийн хоол, хурлын эмхэтгэл багтсан болно.)

Хүлээн авагч банк: Хаан банк Хүлээн авагч: ШУТИС, Дансны дугаар: 503 174 8136

Судлаач нар "Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд", “Газар хөдлөлт, инженерчлэлийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлэх ЭШ-ний өгүүллээ 03 сарын 01-ний өдрийг хүртэл tomoogii2@gmail.com хаягаар ШУТИС-ийн өгүүлэл бичих зааврын http://must.edu.mn/mn/b3m668/ дагуу бэлтгэн ирүүлнэ үү. Семинарын илтгэл болон эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарна.

Оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfccRR_afRKWDbNRhriEdXYKYKyLOnjsWYJcJZRgMzR7kfRig/viewform

Зохион байгуулах комисс