Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

   РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

         2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1400  цагт эхэлж 1624 цагт дуусав. Хурлыг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал удирдав.

Хуралд оролцсон: ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун,  ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн  захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, БХТ-өөс С.Энхболд.

Хэлэлцсэн асуудал:

2017 оны орон тооны асуудлыг батлах тухай:

Шийдвэрлэсэн нь: Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. Захиргаа мониторингийн газрын дэд даргын 1, Ректорын зөвлөхийн 1, Хяналт шинжилгээ үнэлгээний  мэргэжилтний 1, нийт 3 орон тоог хасах.
  2. Бүрэлдэхүүн сургуулиудын кассын нярвын орон тоог хасах.
  3. ЭШ инноваци хариуцсан ажилтны орон тоог хасахгүй байх.

 

                                                      ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР