"Шилдэгээс суралцахуй" цуврал семинарын анхны хичээл амжилттай явагдлаа

А.Гэрэлцэцэг багш хичээлийн жилийн эхэнд оюутнууддаа хичээлийн жилийн турш мөрдөх дүрэм, хийх зүйлсийг нь тодорхой ойлгуулж, танилцуулан ягштал баримталж, өгсөн даалгавар, лаборатори, семинар, бие даалтыг хэзээ, хэрхэн шалгах вэ гэдгийг оюутанд маш тодорхой байлгавал сургалтын үр дүнг тооцоход багшид хүндрэл багатай бөгөөд оюутны суралцах зорилго тодорхой болж идэвхждэг болохыг санууллаа.

Сургалтын идэвхтэй аргуудыг /MUD card, Jigsaw, experiment based/ хэрхэн хэрэглэдэг, лекц бүрийн дараа MUD card дээр тухайн лекцээс ойлгосон гол санааг тэмдэглүүлэн Блум таксономийн аргаар үнэлдэг, дараагийн лекцийн эхэнд хэрхэн ашигладаг тухайгаа болон, Wan сүлжээ ашиглан хичээл бүр дээр блог ажиллуулж хичээлийн материал, зарлал, мэдээлэл бүх зүйл блогоор дамжиж оюутанд хүргэдэг, хичээл бүр дээр блог ажиллуулснаар 1-рт хичээлийн материалыг интернэтэд улирал бүр байршуулах шаардлагагүй, 2-рт оюутан хүссэн үедээ хичээлийн материалыг унших, татан авах боломжтой  тухай туршлагаасаа ярилаа.

"Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" шагналтан МХТС-ийн багш А.Гэрэлцэцэг

МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар "Оюутны бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдвээр лекц уншиж, хичээл хоорондын холбоог нягт уялдуулах нь чанартай суралцах, мэргэжлээ сайн эзэмшихэд оюутанд туслах хамгийн чухал зүйл, тухайн хичээлийн мэдлэгийг хаана, хэрхэн хэрэглэх талаар тодорхой мэддэг байх нь оюутны сурлагын амжилтад сайнаар нөлөөлдөг тухай жишээнд дээр тайлбарлав.

Сайн суралцахуйн үндэс нь эзэмших мэргэжлээ сайн ойлгож, танин мэдэх, улмаар мэргэжилдээ дурлах явдал бөгөөд сайн ойлгосон, дуртай зүйлээ хүн хийх хүсэлтэй, сонирхолтой, ямарч шахалт шаардлагагүйгээр хийж гүйцэтгэдэг. Иймээс мэргэжил сурталчлах ажлыг дунд сургууль дээр сайн хийх нь элсэлтэд цаашлаад сайн мэргэжилтэн төгсөхөд чухал үүрэгтэй тухай ярьж 10 гаруй аймагт ажилласан туршлагаа хуваалцлаа.

"Оны шилдэг бүтээлч багш" шагналтан МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар

Хамтран суралцаж, хамтран хөгжье уриатай семинарын үйл ажиллагааны үеэр МехТС-ийн багш Б.Дондогжамц, МХТС-ийн багш Н.Цэцболд нар өөрийн хичээлдээ wan сүлжээ болон google drive хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл хийж туршлагаа хуваалцсан нь сургалтыг илүү сонирхолтой болголоо.

 

Семинарын явцад залуу багш нар Хүрэлбаатар багшийн номыг ашиглан өөрсдөө робот угсарч бүтээлч сэтгэлгээний даалгаварыг амжилттай гүйцэтгэсэн нь семинарыг илүү үр дүнтэй, бүтээлч болголоо хэмээн оролцогчид үнэлэв.

Семинарт оролцсон багш нар дараагийн баасан гаригт шилдэгүүдийн туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэв.